Гадаад мэдээ

АНУ БНХАУ-ын хиймэл оюун ухаан хөгжүүлэлт гэх мэт зүйлсэд хязгаарлалт тавина

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа даваа гарагт /2024.10.28/ мэдэгдэл хийхдээ БНХАУ-ын хиймэл оюун ухаан хөгжүүлэлт гэх мэт бусад технологид АНУ-аас хийх хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийг эцэслэж байгаа гэжээ. Ингэхдээ тэд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй технологиудыг онилж байгаа юм.

Энэхүү хуулийг өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын Сангийн яам санаачилсан. Тус хууль 2023 оны наймдугаар сард Байдены гарын үсэг зурсан захирамжтай холбоотой юм. Тэрхүү захирамж нь хагас дамжуулагч, микроэлектроникууд, квант мэдээллийн технологи болон хиймэл оюун ухааны тухай байжээ. Шинээр санаачилсан хууль нь ирэх жилийн нэгдүгээр сарын хоёроос эхлэн хэрэгжинэ. Тус хуулийн хэрэгжилтийг Сангийн яамны шинээр үүсгэсэн Олон улсын гүйлгээний алба хянах болжээ.

Сангийн яам мэдэгдэл хийхдээ “энэ хэдэн технологи нь дараагийн үеийн цэрэг, кибер аюулгүй байдал, тандалт, тагнуулын хэрэглээний гол цөм юм” гэсэн байна. Тус яамны ахлах албан тушаалтан Паул Розен “АНУ-ын хөрөнгө оруулалт, тэр дундаа удирдлагын тусламж, авьяас чадвар зэрэг биет бус өгөөжийг капиталын урсгал дагалддаг. Эдгээр зүйлс нь болгоомжлох ёстой орнуудын зэвсэгт хүчин, тагнуулын ажиллагаа болон кибер хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд туслах ёсгүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button