Улс төрийн мэдээ

М.Энхцэцэг: Эрчим хүчний хуулийг өөрчилж, ЦС-уудын дарга төрөөс томилогддогийг болиулна

Засгийн газрын хуралдааны дараах хэвлэлийн бага хурлаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийг ахалж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Эрчим хүчний реформын нэгэн чухал хэсэг бол хууль. Одоогийн хууль 2001 онд анх батлагсдан. Дөрвөн зорилготой байсан. Нэгт, бүтцийн өөрчлөлт хийж, босоо бүтэцтэй байсан салбарыг хэвтээ болгож, дамжуулагч түгээгч зэрэг олон компанитай болгосон. Хоёрт, Эрчим хүчний зохицуулах хороо байгуулж, үнийг хараат бусаар тогтоодог болсон. Гуравт, хувийн хэвшлийн орцолоог нэмэгдүүлэх зорилт тавьсан ч үүнийгээ хийж чадаагүй. Дөрөвт, өрсөлдөөн бий болгоно гэсэн ч мөн чадаагүй. Сүүлийн хоёр зорилгоо амжуулж чадалгүй 24 жил болсон байна.

Үүнд олон шалтгаан бий. Салбарт улс төрийн нөлөө ч өндөр байж ирсэн. Хуулийг шинэчилснээр өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хувийн хэвшлийн оролцоог сайжруулах болон "ногоон шилжилт"-ийн концепцыг тусгах зорилготой байна. Мөн ЦС-уудын удирдлага нь төрөөс томилогддогийг засна.

Ингээд хуулийн ажлын хэсэг ажиллаж эхлээд хоёр долоо хоног боллоо.

Өнөөдөр 2001 онд хууль хэрэгжээд ямар үр дагавар бий болсон талаарх үнэлгээг хийж байна. Заалт нэг бүрээр нь хэрэгжсэн ба хэрэгжээгүй гэдэг үнэлгээ хийж байгаа. Хуулиас давсан журам маш их болсон байна. Иймд журам бүрийг үнэлэх шаардлагатай болсон. Мөн гомдол гарсан кэйс их байвал хууль болохгүй байгааг илэрхийлдэг. Иймд холбогдох кэйсүүдийг ч татаж авч судалж байна.

Бусад орон энэ харилцааг яаж зохицуулж, хуулиа сайжруулсныг мөн судалж эхэлсэн.

Цаашид энэ хуулийг сайжруулж, эрчим хүчний реформыг амжилттай хийнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

Хууль өөрчилж болох хэдий ч ш�##�тгаантай ш�##�тгаангүйгээр доголдох, таслах явд�##� гардаг. Засвар үйлчилгээ хийх болон хүчин чадлаасаа хамаарч хэдэн цагаар таслах нь ч бий. Олон цагаар таслах нь ялангуяа дээд давхарт амьдардаг хүүхэд хөгшчүүл болон эмнэлгийн түргэн тусламж авахад бэрхшээлтэй байдгийг бодолцмоор юм. Мөн нэгэн давхарын 4-5-6 айл байхад тоолуур дээр нь тухайн айлын ха�##�ганы дугаарыг тодорхой болгохгүй бол зарим үед зорилготой зорилгогүй андуурах илүү дутуу бичих вий гэсэн хардлага төрдөгийг нуух юун. Мөн олон сараар цах-ны төлбөрөө төлөөгүй айлын өмнөөс цахилгаанаа таслуулж бгаа нь төлсөн бидний хувьд хохирох явд�##� гардаг гм -ийг анхаарна уу.

Зочин
Зочин

Энэ мэргэжлийн хүнээ сонсож байвл дээрсэн дээ. Очиж очиж Гантөмөрийн өврийн охин энэ улсын эрчим хүчийг шийдэх юм гэнэ

хүннү
хүннү

Ямарч зөвшөөрөлгүй, тооцоо суд�##�гаагүй барилга байшин барьдаг. Эцэст нь хэн нэгэн даргын шах�##�таар цахилгаан, дулаанаар хангадаг ийм б�##�ай авилгажсан тогтолцоогоо хэзээ зогсоох юм? Мөн эрчим хүчнийхэн чинь бүгд хулгайч дарга нар нь шахаагаар цавчаа хийнэ, цэргүүд нь ажлын бээлийнээс эхлүүлээд хэргэлж байгаа багажаа хулгайлдаг хүмүүс. Эрчим хүчний үнэ нэмээд ч энэ тогтолцоо өөрчлөгдөхгүй. Цэнгүү чи энэ с�##�барт очоод ч тэдэндээ уусан �##�га болно. Гурван жилийн дараа яг үүнийгээ ярьсан засаршгүй ёндоочин болсон байна.

Холбоотой мэдээ

Back to top button