УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Харамсалтай хэрэгт арьсаа хамгаалж, амиа хоохойлогчид

Бага насны хүүхэд эндсэн асуудлыг хоёр сайд бие биен рүүгээ түлхэв.

Тодруулбал, Ой хоёр сартай хүүхэд цэцэрлэг дээрээ энэ сарын 28-нд хахаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэвч тухайн цэцэрлэг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй байсан билээ.

Зөвшөөрлийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр болон Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар нэгнийгээ буруутгасан юм.

Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхэд амиа алдсан хэрэгт харамсч байна. Зөвшөөрөлгүй хувийн цэцэрлэг буюу хүүхэд харах үйлчилгээ яаманд хамаарахгүй” хэмээн ярьж, ичих ч үгүй арьсаа хамгаалж зогсов.

Бага насны хүүхдийг харах үйлчилгээ нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хамаарах асуудал гэв.

Харин Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Боловсролын сайд өөрөөсөө "бултуулсан" тайлбарыг өгсөн, энэ нь нэг удаагийн үйлдэл биш” хэмээн яриад сууж байв.

Мөн тэд өчигдрийн /2024.10.30/ Засгийн газрын хуралдаанаар эл асуудлаар ч маргалдсан сураг бий. П.Наранбаяр сайд ЗГ-ын гишүүдээр шүүмжлүүлж, Л.Энх-Амгалан сайдтай маргалдсан гэгдэж байна.

Ямартай ч тухайн цэцэрлэг Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх юм.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зэгсэн боловсролтой хоёр сайд даа, ийм зүйлээр шууд буруутгаж огцруулахгүй ээ, хариуцлагыг шат шатанд нь тооцвол зохино !
Харин энэ хоёр золиг чинь хоёул хоёулаа харваас л яг өмнө зүгийн гэмээр нүүр царайтай "үлхий өвчтийн ман ан толгойтууд" юмуу даа, хө !

Irgen
Irgen

Oi 2 sartai huuhdee tsetserlegt yaaj ugch chadaj bnaa

Зочин
Зочин

ene 2 zailah yostoi , hairan saihan huuhed nylh huu d balraad duusjiiin. dahiad iim zuil bolohoor ba shuuu. ene saiduud tiim l ba

zochin
zochin

2-ууланг нь чөлөөл Ерөнхий сайдаа

Зочин
Зочин

Арчаагүй 2 гөлөг огцрооч

Зочин
Зочин

угаасаа л ийм гаруудшд, нам нь өөрөө ийм гаруудын цугладаг, амьдардаг газар ...

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа

Би чадна гээд !!! Намын олон арван гишүүдийн өмнүүр орж сайдын ажил авсан бол !!! Үүрэг хариуцлага хүлээх ёстой !!! Хүйс давамгайлсан амьдрал мэдэхгүй эрчүүд !!! Нийгэмд гай болж байхаар ????

Зочин
Зочин

Монголчуудын нийтлэг араншин

Зочин
Зочин

Хоёуланг нь ажлаас чөлөөл..Өөр зам үгүй.

Зочин
Зочин

аль нь гэдэг баримт хууль дүрмээр тодорхой болох байлгүй гишүүд байж маргахгүй учрыг олчихмоор юм бишүү

Зочин
Зочин

алдаа гарсан бол өршөөхгүй байх нь зөв өөрспөө ухамсраараа огцрох биз

Холбоотой мэдээ

Back to top button