Улс төрийн мэдээ

Ж.Чинбүрэн: Эхлээд салбарт нь нүүрлээд байгаа хулгайг засаж, дараа нь тариф ярих хэрэгтэй

Цахилгаан, дулааны үнэ тарифын нэмэгдэл болон эрчим хүчний салбарын алдагдлын асуудал яригдаж байна. Иймд үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр “Би энэ асуудлыг дэмжиж гарын үсэг зураагүй. Бид олон зүйлийг бодох ёстой. Тухайлбал салбарт нь нүүрлээд байгаа хулгайг нь засах хэрэгтэй. Цахилгаан үйлдвэрлээд түүнийг нь хулгайгаар хэрэглэж байгаа тогтолцоог засаж чадаагүй. Тэр тогтолцоог нь засвал зарим зүйлийг нөхөх боломжтой гэж хардаг. Барилга бариад л баахан тог үнэгүй хэрэглээд байдаг. Тэр ачааг ард иргэдээр үүрүүлж болохгүй шүү дээ. Бид өнгөрсөн жилүүдээс яндангийн тоог цөөрүүлнэ, утаа ялгаралтыг бууруулна гэж том том ажлууд хийсэн. Ингэхдээ айлуудыг цахилгаан халаагууртай болгож, шөнийн тоолуурыг хямдралтай болгосон. Гэсэн ч айл өрхүүд энэ зардлыг дийлээгүй тул буцаад нүүрсээ түлж эхэлсэн.

Нөгөө талаас улс төрийн тогтолцооны том алдаа нь иргэдээ таалагдах гэж салбарыг үгүй хийдэг. Эрчим хүчний салбарыг яг энэ тогтолцоогоор удаан авч явсны лай өнөөдөр гарч байна.

Бас цаг нь биш. Өвлийн улирал эхэлж байхад заавал одоо тарифаа нэмэх юм уу. Хавар эхэлж болоогүй юм уу. Ард иргэдийн нуруун дээр их ачаа үүрүүлэх гээд байна. Бид хамгийн гол нь иргэддээ дарамтгүй байлгаж, цаг хугацаагаа зөв тохируулж нэмэх ёстой” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яг үнэн, Энэ салбарт нүүрлэсэн хулгай, цавчаа, нүсэр бүтцийг цэгцэл

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нөгөө ёстой жоомоо алах гээд байшингаа шатаах гэдэг л болох вий…

зочин
зочин

шударга царайлаад л өөрөө эрүүл мэндийн салбараас хулгай хийдэг гэж яригдаж байсандаа

Zochin
Zochin

3айлын 2нь тог хулгайлж 10аж ахуй нэгжийн 9нь хулгайн тог хэрэглэж байхад тогны үнэ нэмээд ашигтай ажиллалаа юу хахаха

Ц.Жаманхүү
Ц.Жаманхүү

Ж.Эрдэнэбүрэн гишүүний хэлж буй нь ёстой үнэн.Нээрээ хулгай залилангаа арилгаагүй байж тариф өөрчлөнө гэдэг жирийн ядарсан иргэдээ улны амьдрал руу л түлхэнэ шүү дээ.

Зочин
Зочин

Од болно

Зочин
Зочин

Үнэн л хэлж. Гэхдээ салбар болгонд байгаа өлөн хулгайч нараа дэлхийгээс зайлуулчих. Өчүүхэн ч ухамсар гэж байхгүй мөнгөнд хөтлөгдөн амьдарч яваа өлөнгүүд хэрэггүй

Зочин
Зочин

Дэмжиж байна ждү. Нүүрс овшоор банк богд уулын газрууд ногоон хуучин автобус гээл энэ их нам дагасан авилгач өлөн хулгаачуудаас хөрөнгиин гаргуул бузрын нүгэлт шуналт хүүрүүд

Зочин
Зочин

яг үнэн

Зочин
Зочин

Яг үнэндээ эхлээд эрчим хүчтэй байж байж тэр шудрага ёсоо тогтооно шүү…амьд мэнд эрүүл саруул явах эхний үндэс чинь эрчим хүч шүү

Иргэн
Иргэн

Цахилгаан дулааны хулгай хэрээс хэтэрч байгаа шүү!!! Ялангуяа хотхоны доорхи авто граштай иргэд ихэнх нь үнэгүй цахилгаанаар машинаа цэнэглэдэг гэх мэтийн маш их алдагдалтай байдаг дээр нь системийн мафиууд бүгд тэрбумтангууд болцгоосон!!! Амар хялбарыг харж ард иргэдийн нуруун дээр алдагдлаа үүрүүлэх тийм ч сайхан зүйл биш шүү МАН- мафиууд минь!!!

Иргэн
Иргэн

Зуслангийн бүсэд цахилгаан үнэгүй!!!

Зочин
Зочин

Чинбүрэн эмчийг ард түмэн дэмжиж байна. Зуд дайн гээд хэцүү бүхэн өмнө ирж байхад шнэ нэмээд болж байна уу. Олигархуудаараа туслуул.

Зочин
Зочин

Эхлээд... дараа нь... гэсэн юм байхгүйээ. Ингэж байж энэ салбарыг нэг мөр татаж унагаах нь. Тарифаа ч шинэчил, хулгайгаач цэгцэл.

Зочин
Зочин

Хулгайг мэдсэн хүн нь хууль хяналтын байгууллагад мэдэгддэг үүрэгтэй юмсан яагаад мэдэгдэхгүй байгаа юм бол доо

hurlee
hurlee

CHinburen emch zuv yrij bn , ene salbariin said n CHoijilsuren bg tsag ter hulgai zogsohgui ! harin ch ene meteer tolgoi ugaaj irgeded daramtolon ynzaar irseer bh bolno , uuruu ymar kompanii ezen bilee ? ene oilgomjtoi shuu !

иргэ
иргэ

Зөв

Зочин
Зочин

Чинбүрэн гишүүнээ дэмждэг. Битгий л МАН ы АН ын нам доторхи хууль бус шуналд хутгалдаасай таны үзэл бодол улс иргэд рүүгээ чиглэж ажиллахыг хүсье.

Зочин
Зочин

Хотоо хөлдөөчихөөд энэнээс илүү хохирол амсчих юм биш биз. Цаг хугацаа чухал шүү. Нэг бодож үзнэ байгаа эмч гуай

Зочин
Зочин

Эрүүл мэндийн салбарт хулгай нүүрлэсэн нь үнээн. Улны Сарангэрэл, Сэрээжавын Энхболд, Буянтогтох, Оюунханд гээд толгой хулгайч нар байна. Чи өөрөө бас хулгайч. Хулгай хийх гэж л УИХ-ын гишүүн, сайд, дарга болох гэж л зүтгээд байгаа хүмүүс шүү дээ та нар

Холбоотой мэдээ

Back to top button