“Номин Холдинг” ХХК болон “Дэлхийн Зөн Монгол” ОУБ хамтын ажиллагаагаа дахин нэг жилээр сунгалаа

“Номин Холдинг” компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хамгаалал, тэдний эрүүл мэндэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг тасралтгүй санхүүжүүлэн хэрэгжүүлсээр ирсэн билээ.
2023 онд Тогтвортой хөгжлийн Ядуурлыг устгах, Чанартай боловсролыг дэмжих, Жендерийн эрх тэгш байдлыг хангах, Тэгш бус байдлыг бууруулах, Ээлтэй хот иргэдийн оролцоо зорилтуудын хүрээнд хүүхдүүдийн хөгжил, оролцоо, хамгааллыг дэмжин тэдний сайн сайхан, эрүүл аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтын ажиллагааг эхлүүлэн, гэрээ үзэглэсэн билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд СХД-ийн эмзэг бүлгийн 100 хүүхдийг хөгжлийн дугуйлан клубүүдэд хамруулж, хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн илрүүлэхээс гадна тэдний эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалтыг үе шаттай явуулж, хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох ажлуудыг хийжээ. Тэгвэл энэ онд тус гэрээг дахин 1 жилээр сунгаж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлсээр байна.
Мөн энэ онд "Номин Холдинг" ХХК болон "Зүрх мартахгүй" ТББ 2 дахь жилдээ хамтран төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэхээр “Бяцхан зүрхэнд жаргал түгээе-2” хөтөлбөрт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, нийт цугларсан 100 сая төгрөгийг "Зүрх мартахгүй" ТББ-д гардуулан өгч Монголын ирээдүй болсон бяцхан зүрхнүүдийг аварч, тэдний гэр бүлд аз жаргал ирээдүйг бэлэглэжээ.
Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд залууст зориулсан хөтөлбөр, үйл ажиллагааг тасралтгүй тогтмол явуулсаар байдаг “Номин Холдинг” ХХК-ийн нийт хамт олонд нийт уншигчдын өмнөөс талархал илэрхийлье.
Г.ОДГАРАГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.