Л.Оюун-Эрдэнэ айлчлалтай тул маргааш ЗГ хуралдахгүй
Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд БНХАУ-д ажлын айлчлал хийж буйтай холбогдуулан, маргааш |2024.10.06|-ийн Засгийн газрын хуралдааныг товлоогүй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт Засгийн газрын хэд хэдэн гишүүн ажлын айчлал хийж яваа юм.
БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцож яваа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үйл ажиллагаанд оролцохдоо "Чайна Энержи”, CNPC буюу Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци зэрэг томоохон компанитай нүүрс болон эрчим хүчний хосолсон шийдэл, усан цахилгаан станц, төмөр замын төслүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа онцолсон юм.
Уг айлчлалаар “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ыг барих 253 сая ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурах асуудал анхаарал татаж буй. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийх юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
erthen irj ene bantan bolson tosvoo butsaaj tatmaar bnaa. hergiin ezen zugtaad irehed batluulsan bgaarai geed yavchihaj dee
Энэ новш хэл амнаас зугтаж нэг их ажил хийж буй дүр эсгэж ямар гээч гай дагуулах бол. Энэ засгийг огцруулья
энэ хүн Хятадад улсынхаа бүх нууцыг тавиад өгөх гэрээнд гарын үсэг зурж Монголоо худ�##�даад ирж байгаан биш үү. Анар гишүүний сан�##�ыг дэмжиж байна, Хуавэй компанитай гэрээ байгуулсан нь их сэжигтэй. Ирэхээр чинь яриа ч их бий дээ