"Оюу толгой"-н ТУЗ: Ж.Танын оронд сайд асан Н.Энхтайваны хүү Мэндтүвшинг томилох уу
"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнд Э.Мэндтүвшин яригдаж байна
Ерөнхийлөгч асан Н.Баганбанди чөлөөлөгдсөнөөр түүний оронд Ж.Тана ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Харин Ж.Тана ажлаа өгч, өдгөө "Алсын хараа-2050", Салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын албыг удирдах болсон.
Ингэснээр ТУЗ-д нэг орон тоо сул үлдэж байгаа юм.
Тэгвэл, энэ орон тоонд Харвардын их сургуулийн магистр, хуульч Э.Мэндтүвшинг томилох магадлал өндөр байна. Тэрбээр Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны хүү юм. Олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан туршлагатай.
Одоогийн сул орон тоо Монголын Засгийн газрыг буюу "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийг төлөөлнө. Иймд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилгоог шийдвэрлэх юм.
"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Дэйрдрэ Лингенфэлдер, Крейг Стэгман, Морита Сүтэджа, Стив Тибоу, Н.Цэрэнбат, Э.Баясгалан, С.Мөнхсүх нар ажиллаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр гудамжаар гүйж яваа санхүүч, нябо нар зөндөө л бий шүү дээ. Заав�##� даргын хүү байхдаа яадаг юмб..
Оюу толгойн ТУЗ гэж дарга нарын хэдэн эрхийн б�##�ай хүүхдүүд татаасаар сууж байдаг газар болжээ
Өндөр мэдлэг бололвсролтой, олон улсын хүүльч эрх зүйч мэргэжилтэй, Дэлхийн ТОП их сургууль болох Хятадын Бээжингийн их сургууль, АНУ-ын Харвардын их сургуулиудыг төгсөөд олон улсын нэр хүндтэй банкинд зөвлөхөөр ажиллаж байгаа унаган Хятад,Англи хэлтэй ийм л з�##�уусаа татаж ажиллах нь хамгийн чух�##� сонголт гэдгийг л ойлгомоор юм даа.