Улс төрийн мэдээ

"Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Монголд "чимээгүй" ирээд буцжээ

"Оюу толгой" төслийн хүрээнд шинэ хоёр талбайд олборлолт эхлүүлж, ашгийн 20-30 хувийг "Антрэ Гоулд" компани эзэмших асуудлыг ТУЗ-өөр хэлэлцсэн нь өнгөрөгч гуравдугаар сар юм. Түүнээс хойш ТУЗ-ийн ээлжит хуралдаан бүрд хөрөнгө оруулагч талаас дахин дэвшүүлж, Монголын талаас судлах зүйлс бий тул хойшлуулсаар байгаа.

Тэгвэл, энэ асуудлаар хэлцэл хийхээр "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Монголд ирэхэд явсан гэх мэдээлэл анхаарал татав.

Уг асуудлыг тодруулахад, өнгөрсөн амралтын өдрүүдээр "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Монголд ирсэн нь үнэн байна. Харин хоёр талын эх сурвалж зөрүүтэй мэдээлэл өгч буй юм.

"Рио Тинто" группийн зүгээс "Якоб Стаусхолм БНХАУ дахь албан ажлаа дуусгаад Монголоор дайрсан. Ингэхдээ оффист хүрэлцэн ирээд л буцсан. Ямар нэг төлөвлөсөн ажил, хийсэн уулзалт байгаагүй" гэлээ.

Харин нөгөө талаас түүнийг эхэнд дурдсан "Антрэ Ресурс"-ийг хөдөлгөх зорилгоор ирээд явсан хэмээн тайлбарлаж байна.

"Антрэ Гоулд"-ын охин компани "Антрэ Ресурс" нь Оюу толгойн хоёр талбайд олборлолтын лиценз эзэмшдэг. 2003 оноос хойш тус талбайг огт хөдөлгөөгүй юм. Харин дээрх хоёр талбайг "Оюу толгой" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх замаар олборлолт явуулж эхлэхээр төлөвлөсөн.

Харин манай Засгийн газрын зүгээс үүнийг ихээхэн нухацтай авч үзэх ёстой, зүй нь 2009 оны Хөрөнгө оруулалтыг гэрээг ч өөрчлөх асуудал хөндөгдөнө гэсэн байр суурь илэрхийлдэг.

Түүнчлэн, "Антрэ Гоулд"-ын тодорхой хувийг "Рио Тинто" групп шууд бусаар эзэмшдэг юм.

Өнгөрсөн долоо хоногт "Антрэ Ресурс" эзэмшил талбайд дээрх хүрээний шийдвэрлээгүй асуудалтай байгаа хэдий ч 2024 онд багтаан гүний уурхайн хөгжүүлэлт хийж эхлэхээр шийдсэнээ мэдээлээд байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МОНГОЛ ҮНЭНДЭЭ ОЙЛГОХЫН АРГАГҮЙ ТӨР ЗАСАГТАЙ УЛС ОРОН ЮМ МОНГОЛЫН ГАЗРЫН ХЭВЛИЙД БАЙГАА БАЯЛГЫГ ХЭН НЭГЭН ДОНШУУР ХУЛГАЙЧ ЭЗЭМШЭЭД ТА НАРТ ЖААХАН ХУВЬ ӨГЬЕ ГЭЭД ТОГЛОЛТ ХИЙГЭЭД БАЙДАГ ГЭТЭЛ ИРГЭД НЬ ЭНЭ ГАЗАР НУТГАА МАНАЖ МАЛАА МАЛЛАН НҮҮДЭЛЛЭЖ АМЬДАРСААР ИРСЭН САЙХАН НУТГИЙГ НЬ САМАРЧ БАЙХАД МИНИЙ ТӨР ЗОХИЦУУЛАЛТАА ХИЙНЭ ГЭЭД ХАРААД БАЙДАГ.ТӨР НЬ ГАДНЫ ХУЛГАЙЧУУДЫН АМЫГ АНГАЙТАЛ ШИРТЭЖ ЖААХАН ӨВДӨЛ ЦӨВДӨЛ ӨГӨХӨӨР ШҮҮРЭН АВЧ ЗАЛГИДАГ ӨЛӨН БАНХАРЫН ДҮР ИСГЭЭД БАЙХ ЮМ.ЭНЭ ЭРГҮҮНҮҮД ХОЙЧ ҮЕДЭЭ ЮУ ҮЛДЭЭХ ГЭЖ БАЙГААН ҮХШИРМЭЛ ҮРЖИЛ ШИМГҮЙ ХӨРС ШОРОО УСГҮЙ ХАЛУУН ЭЛСЭН ЦӨЛ ҮЛДЭЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО ЯАРАЛТАЙ ШИЙДВЭР ГАРГАЖ ЭНЭ БАЯЛГАА АВРАХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНДЭЭ ГАРАА Ч ХӨДӨЛГӨХГҮЙ СУУГААД БАЙХ НЬ НЭН ГАЙХАЛТАЙ МОНГОЛ МИНЬ ХААШАА Л ЯВААД БАЙНАА

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үхэж далдраач рио тинтогийн шавхруу горьддог гуйлагчин нохой минь

Rio Tinto mandtugai
Rio Tinto mandtugai
Reply to  Зочин

cham shig hulduu teneg huduunii orkuud iim m#l shigee yum yriad suuj bna daa.yu ch heleed oilgohgui malnuud daa.Rio Tintogiin munguur chinii tsalin tetvmgevriig chin tavij bgaag oilgoh uu malaa

Зочин
Зочин

Дурлал чи над руу чимээгүй ирэх ёооом. Ай ай яа яа Дусал нул...

Rio Tintogiin tatvariig bagasga
Rio Tintogiin tatvariig bagasga

mongolchuudiin baharhal Rio Tinto kompanidaa anjilt husii.Jacob zahirakdaa arf tumen hairtai shuu.mongoliig tejeej bga ni unen yum daa

Irgen
Irgen

Mgliig shulah gej ired ywa blgui de mnaihan luiwarchidtai hamt nuuts geree hiigee blgui de tamine

Зочин
Зочин

Энэ даварсан хулгайч ийг баг бүрэлдэхүүнтэй нь Монголын нутгаас хөөж гарга
Маш их идлээ Одоо болно
Улс төрч гээд буй нөхдүүд сэрж санаж бодооч ямар бодолтой хүмүүс вэ
Баялгаа хулгай дээрэмчдэд өгөөд энэ улсыг яг яаж хөгжүүлнэ гээд шүлсээ үсчүүлээд пээлийгээд бна та нар

Зочинбадмаа
Зочинбадмаа

Ирсэн н мэдэгдвэл алуулна ш дээ

Монгол ард иргэдийн ба
Монгол ард иргэдийн ба

Шялиийэг

Холбоотой мэдээ

Back to top button