УИХ-ын чуулганаар 2025 оны төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ.
Намрын чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлахаас бусад нь 2025 оны улсын төсөв дагасан хууль, тогтоомжууд юм. 2025 оны төсвийн тухай хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх бол, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг шууд батална.
Гуравдугаар хэлэлцүүлэгт тоон дүн засаж, агуулгын шинжтэй өөрчлөлт хийх боломжгүй бол хурдтай өрнөх бөгөөд, УИХ-ын дарга хүсвэл төсвийг өнөөдөр эцэслэн батлах бололцоо бий.
Харин төсөв шүүмжилсэн улстөржилт, УИХ-ын гишүүдийн эсрэг байр сууриуд өнөөдрийн чуулганы хуралдаанд олонтой сонсогдох хүлээлт үүсээд буй.
Хэлэлцэх асуудлууд,
· “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТӨСӨВИЙН БАЙНГЫН ХОРОО ХҮЧИНДСЭН ӨНӨӨДӨР БОЛ ШУУД БАТЛАНА НӨГӨӨ АРДЧИЛСАН ЗАРЧИМ ТӨСӨВИЙГ ТАНАНА ГЭДЭГ АМЛАЛТ ЯАЛАА ТӨСӨВ УЛАМ Л ДАНХАЙЖ БАЙНА.ХӨДӨӨ СУМДАД ТЭР ОЛОН ТЭРБУМААР БАЙР БАРЬЖ ЯАХ ГЭЖ БАЙГААН ЭНЭ ЗАСГААС ЮУ Ч ХАРААД НЭМЭРГҮЙ ГЭДЭГ НЬ АНХНААСАА МЭДРЭГДЭЖ БАЙСАН ЭНЭ ӨВӨЛ ХОТОО ХӨЛДӨӨНӨ ГЭЖ ЗАНАЛХИЙЛСЭЭР БАЙГААД ДУЛААН ЦАХИЛГААНЫ ҮНЭЭ НЭМЭХЭЭР БОЛЛОО .ОДОО БАС ЯМАР ДАРАМТ ШАХАЛТААР ИРГЭДЭЭ ШАХАХ ГЭЖ БАЙНА