Улс төрийн мэдээ

2025 оны төсвийг батлагдсаны дараа ТОДОТГОХООР ШИЙДЖЭЭ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Түүхэнд байгаагүй том төсөв орж ирсэн. Урсгал зардлаас 3.8 их наядыг л танаж өгөөч гэж бид хүсэж байгаа. Энэ саналыг тухайн үед нь ярьсангүй гэх мэтээр, жижиг зүйлээр шалтаглан харлуулж байна" гэлээ.

Үүнд Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Байнгын хорооны даргын хувьд орж ирсэн бүх саналаар санал хураалгаж явсан. Одоо гуравдугаар хэлэлцүүлэг хийгдэж байна. Үүнд зөвхөн найруулгын шинжтэй засвар хийдэг. Тоон дүн өөрчлөх хориотой, ийм дэгтэй. Харин тэр 3.8 их наядаар танах гэдэг санал орж ирээгүй шүү.

Харин Төсвийн байнгын хороонд, арванхоёрдугаар сараас өмнө төсвийг дахин тодотгох тогтоолын төсөл боловсруулж, баталсан байгаа" хэмээн хариуллаа.

Нэмж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Гишүүд дэгээ ойлгомоор байна. Төсвийг дөрвөн удаагийн хэлэлцүүлгээр баталдаг. Гуравдугаар хэлэлцүүлэгт төсвийг буцаан татах юм уу тоон дүнгийн өөрчлөлт хийж болдоггүй. Үүнийг ойлгох хэрэгтэй. Иймд Төсвийн байнгын хороо 2025 оны төсвийг баталсны дараа арванхоёрдугаар сараас өмнө тодотгох тогтоол баталсан. Уг тогтоолын төслийг 2025 оны төсвийн тухай хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр оруулж ирнэ" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2024 12:19

Хахаха. Маниуст молиго үмхүүлж бгаа юм байхдаа. Ингэж хэлээд магтуулчья гэж бодож дээ. Бүүр нэг хамгийн арчаагүй арга з�##�ь гаргах юмаа. Өмнөхүүд нь бүшр арай ч ийм уйвайгүй байгаагүй юмсан.

Холбоотой мэдээ

Back to top button