Улс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан: ₮300 саяар өмгөөлөгч авч, "Чингис хаан" банктай шүүхдэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай,Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "НДС, ЭМДС-гийн мөнгө арилжааны банкнуудад байршаад алдагдсан асуудал бий. Үүн дээр ер нь арга хэмжээ авдаг юм уу, мэдээлэл байна уу. Хэн хариуцдаг асуудал вэ?" гэж асуулаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чуулганы хуралдаанд ирээгүй тул НДС-гийн асуудлаар ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан хариулт өглөө.

Тэрбээр "Капитал банк дампуурсан. Одоо "Чингис хаан" банк дээр 100 тэрбум төгрөгийн асуудал бий. Энэ мөнгөө авах гэж огт гомдол гаргаагүй явж ирсэн юм билээ. Тийм учраас энэ удаа НДС хохирогчоор прокурорт хүсэлт гаргасан. Прокурор шалгаад, хэргийг АТГ-т шилжүүлсэн байгаа. Ийм явцтай. Харин төсвөөс нэг зардал тануулах замаар, өмгөөлөгч авах 300 сая төгрөгийн зардал тусгуулсан. Энэ ийм их мөнгө эргэлдүүлдэг хүмүүс Монголын хамгийн үнэтэй өмгөөлөгч нарыг хөлсөлдөг юм билээ. Тийм учраас адилхан сайн өмгөөлөгч авч шүүхдэнэ" гэлээ.

Г.САНСАРМАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Zuv

М.Цэвээндорж
М.Цэвээндорж

Энэ банканд сангын мөнгийг байршуулсан тухайн үёийн албан тушаалтнаар зардлыг нь нөхөн гаргуулж хариуцлага тооцон улсын хохиролыг барагдуулах хэрэгтэй.

иргэн
иргэн

Сайн өмгөөлөгчсөөд байх ч юу байхав, шүүх прокурорыг худалдаад авсан л хүмүүс шүү дээ.

Зочин
Зочин

Капитал банкны эздийн бусад хөрөнгийг хурааж хохирлыг барагдуулаагүй ээ.

Зочин
Зочин

Өмнөх сайд нар яагаад дуугүй суугаад байсны шалтгааныг тогтоовол их л сонин юм гарна даа!!!

Холбоотой мэдээ

Back to top button