Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар Голомтын Д.Баясгалантай эвсэж, нийслэлийн ажлыг "Арилжааны банк"-аар хийлгэх болов

Уурхай, эрчим хүч, банк, төмөр зам гээд орохгүй салбар, эвцэлдэхгүй хүнгүй болсон Голомтын Д.Баясгалан энэ удаа хот руу орж, Нийслэлд "Бодь"-гүй юм байхгүй болив.

Угтаа газар, нүүрс гэх мэт асуудлаар Х.Нямбаатар, Д.Баясгалан хоёр үргэлжид муудалдаж, нэгнийхээ булайг дэлгэж явсан. Гэвч тэд 2024  оны сонгуулийн өмнө гэнэт эвсэх болж, сүрхий хамтрагчид болон нэгэндээ бонд, орлогчийн суудал зэргийг бэлэглэдэг болоод буй. Өмнөх мэдээллүүдийг ЭНД дарж харна уу.


Хамгийн сүүлд л гэхэд Х.Нямбаатарын бэлэглэсэн 300 сая ам.долларын бондын тусламжтай Д.Баясгалан “Бөөрөлжүүт” гэх цахилгаан станцынхаа 150 Мгв хүчин чадалтай нэг блокыг ашиглалтад оруулсан. Энэ нь манай улсын хувийн эзэмшлийн хамгийн том ЦС.

Ингэхдээ тэр цахилгаанаа төрийн халаасанд олон жил явсан ТЭЦ-3 болон ТЭЦ-4 ЦС-ын тарифаас өндөр үнээр борлуулахаар гэрээлсэн. Иймд түүнд дөхөм болгох үүднээс цахилгааны үнийг шинээр баригдсан “Бөөрөлжүүтийн ЦС”-ын үнэтэй дүйцүүлж байж болзошгүй гэх мэдээлэл ч бий. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.


Энэ мэтчилэн нэгэн цагт “Арилжааны банк төмөр зам бариад байж болохгүй” хэмээн Голомтын Д.Баясгаланг хатуухан шүүмжилж явсан Х.Нямбаатар өдгөө нөгөөх “Арилжааны банк”-аараа цахилгаан станц бариулаад сууж байна.

Ингээд зогссонгүй. Засгийн газар Голомтын Д.Баясгалангийн "Бодь" группэд шинээр барих хавдрын эмнэлгийн зураг төсөл боловсруулах ажлыг өгчээ.

Тодруулбал, Улсын төсвийн 3 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх эл тендерийг Эрүүл мэндийн яам өнгөрсөн наймдугаар сар болон есдүгээр сард хоёр удаа зарласан. Наймдугаар сарын 05-нд зарласан. Энэ тендерт нэр бүхий нэр бүхий зургаан компани оролцсон ч шаардлага хангаагүй гэж үзжээ. Тендерийн зар мэдээллийг ЭНД дарж харна уу. Улмаар есдүгээр сард дахин тендер зарлаж, үр дүнд хүрсэн гэх мэдээлэл харагдаж байгаа ч компанийн нэр мэдээллийг тодорхой дурдагдаагүй байна.

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нэгэн ярилцлагадаа "Шинэ эмнэлгийн зураг төслийн ажилд 3 тэрбумыг төсөвлөсөн. 2024 оны аравдугаар сарын 20-нд зураг төслийг нь гүйцэтгэх компаниар "Бодь" компани шалгарсан” гэсэн юм. Харин Бодь группийн эзэн нь Д.Баясгалан.

Эндээс харахад, шинээр баригдах хавдрын эмнэлгийн барилгыг ч Голомтын Д.Баясгалан үргэлжлүүлэн барих магадлал өндөр. Харин энэ төсөлд нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 12, 2024 14:57

хийж чадаж байв�##� хэн ч басйан яахав дээ монгол хүн биз дээ

Зочин
Зочин
11 сар 12, 2024 15:20

Энэ хэдэн нэр бүхий олигархиуд л Монгол улсын төрийг ээлжлээд удирдаж байгаа шүү дээ. Улс төрчид бол тэд нарын гарын үзүүрийн хүүхэлдэйнүүд төдий

Зочин
Зочин
11 сар 12, 2024 17:48

Өөрт нь ашигтай л байна.

Зочин
Зочин
11 сар 12, 2024 17:59

За барилгачин барим�##�чингуудаас асуух юм бна. Зүгээр л эмнэлгийн байшин барих зураг 3 тэрбум байдаг юм уу, энгийн бодит үнэ юм уу? Эсвэл хамаагүй хямд зурагддаг юм уу? Байшин барих биш зүгээр л зураг биздээ? Нөгөө ТИС-ийн зураг зүйн ангийн төгсөгчид где? Ухаж бодоод үзэхээр хааш хаашаа байдаг л хэмжээ дамжаатай л барилга байна даг. Тэгээд ямар суутан ухаантан ийм ховор зураг төсөл зурахаараа 3 тэрбум байх уу? Ангайт�##� шоконд оруулахаар лаг зураг төсөлтэй байхыг бодоход барилга нь бүр тасарсан 21р зууны жинхэнэ смарт байшин босчих юм бна л даа.

Эрдэнэ
Эрдэнэ
11 сар 12, 2024 18:19

Юун атаач юм бэ ? Баялаг бүтээгч хүн шүү дээ

Зочин
Зочин
11 сар 12, 2024 18:35

Бэлэн баригдсан эмнэлгийг үнэ тохирч худ�##�дан авч болдоггүй юм болов уу? Цаг хугацаа мөнгө хэмнэнэдээ

Зочин
Зочин
11 сар 13, 2024 06:27
Reply to  Зочин

4р эмнэлэг бэлэн бна штэяг хажууд нь

Зочин
Зочин
11 сар 12, 2024 19:13

Ха ха өлөн нямбаатар баян нөхрийн суганд хавчуулагдаж гэж

Зоч
Зоч
11 сар 12, 2024 20:00

Хархорины олон улсын шинэ нисэх буудлын зураг төсөлд 1 тэрбум төлөвлөж тендер зарласан байсан. Гэтэл ганц барилгад 3 тэрбум гэнээ. Аргагүй л Бодьд зориулсан ажил байж. Мөн 100 хан авто зогсоолыг хуучин урт цагааны т�##�байд 44 тэрбумээр барихаар мөн Бодь сонгогдсон байсан. Бродюр Нянбаатар даварч байгаам бишүү. Энэ ЗГ -г огцруулж энэ мэт ажлуудыг зогсоож АТГ -д өгөх хэрэгтэй болждээ

Zochin
Zochin
11 сар 15, 2024 03:15
Reply to  Зоч

Arai dendjee bagiin hooson olon amidralsanii hanaj tsadahgui bakteriin shunal ogtsoruulii

Зочин
Зочин
11 сар 12, 2024 20:42

Хийж чадаж, туршлагажаад байна ш дээ. Менежмент сайтай ямар ч ажлыг заав�##� хийж дуусгадаг болж байна. Тийм компаниуд юм хийх хэрэгтэй. Х�##�ж ядаад хаяанд нь шээв гэдэг шиг ийм хэрэггүй юм бичиж байгаач ээ

инженер
инженер
11 сар 13, 2024 07:06

Дахин төлөвлөлтийн тендерүүд, Бодь групд заав�##� авах ёстой учраас цуц�##�сан

инженер
инженер
11 сар 13, 2024 07:07

Дахин төлөвлөлтийн тендерүүд, Бодь групд заав�##� авах ёстой учраас цуц�##�сан. Худ�##�дан авах газрын дарга үхсэн! Холбоотой байх магадл�##�тай.

Баатар
Баатар
11 сар 13, 2024 07:15

Баясг�##�ан бохир з�##�уу

Зочин
Зочин
11 сар 13, 2024 09:21

Үймээнээр д�##�имдуулаад ТТЗ дээр Бодь-н дураар авирл�##�ыг хянаж хазаарлаж байдаг хүмүүсийг нь төслөөс �######�уулж замыг нь зассан даа. Ажлуудыг нь засаж хүлээж авдаг хүн ч үгүй болсон

Зочин
Зочин
11 сар 13, 2024 09:34

Одоо Голомтын ээлж болсон байхаа. Сумъяабазар дүүгийнхээ Дагвадоржийнхоор хэсэг хийлгэсэн. Одоо Хасаар хийлгэж байгаа. Ээлжтэй байсан нь зөв.

Зочин
Зочин
11 сар 13, 2024 10:23

Хувийн хэвшлээ дэмжээд эмэлэг, цахилгаан станц бариулах нь зөв. Гагцхүү иргэдийн төлөх үнэ тариф дээр хэт өндөр тогтоохгүй хян�##�ттай байхаар гэрээ хийх шаардлагатай.

дүү
дүү
11 сар 13, 2024 10:36

Тэнэг хүмүүс тэнэгээрээ дуусахаас гадна маш их гай болох юм. Арилжааны банк. ББСБ ломбард аж ахуй ажил хийхийг бүрэн хориглодог. Энэ бол дээрэм мөнгө уга�##�т гэж олон улсад үздэг. Аж ахуйг банкны дэргэд хэзээ ч байгуулж болохгүй гэдэг за�##�ттай олон улсад үүнийг гэмт бүлэглэл мафи гэж үзнэ. эргүү хогоо

Миига
Миига
11 сар 13, 2024 11:35

Энэ хачин өрөөл татанхай �########� өөрөө ганц ч ажилчингүй мөртлөө бүх тэндэрүүдийг авч ажилчин хөлсөлж маш хямд үнээр хиилгэж мөнгө угаадаг новш байгаа юм

Зочин
Зочин
11 сар 13, 2024 11:54

Ажил хийж байгаа хүнд яасан дургүй юм энэ сайн з�##�уу улс орондоо их зүйл бүтээж босгож өгч бна шүүдээ амжилт хүсье

Алт
Алт
11 сар 13, 2024 17:05

Чөнартай саын л барьж баыв�##� хэн нь ч болноо

Зочинзочин
Зочинзочин
11 сар 13, 2024 17:08

Төмөр замаас идлээ уулаа гэж гэж тохиролцов бололтой.ОДОО КАРМАА НЭГ БОЛЖЭЭ ДЭЭ

Зочин
Зочин
11 сар 13, 2024 18:34

Мөннө угааж улайрч байна. Манай хорооллын зун тавьсан зам дээр хүртэл хучлага хийж мөнгө жгааж баына

Хуц
Хуц
11 сар 13, 2024 20:35

Банк баялаг бүтээгч болчихдог,????айн? Энэ Баясг�##�ан гэж нэг сөлийсөн долирын савар бүх с�##�барлуу дүрээстэй?????????????????????

Зочин
Зочин
11 сар 13, 2024 21:19

Баясг�##�ан өлөн новш бүгд рүү дайрч бнаа, Нямбаатар бас бөлдөгдүүлж л дээ чааваас.

ЭГЭЛ НЭГЭН ...
ЭГЭЛ НЭГЭН ...
11 сар 14, 2024 07:00

ХИЙЖ БҮТЭЭХ ЮМ БҮГДИЙГ ХАРДАЛТ СЭРДЭЛТ ДАГАДАГ БОЛЖЭЭ ... ҮНЭН ХУДАЛ НЬ Ч МЭДЭГДЭХИЙН АРГАГҮЙ ХУДАЛ МЭТ ЭНЭ НИЙГЭМД ӨНДӨР НАСТАН БИДНИЙ ХУВЬД ӨӨРИЙН БҮХЭЛ НАСАА ЗОРИУЛЖ ИРСЭН БҮТЭЭСЭН БҮХНЭЭ , ЗҮТГЭЖ ХИЧЭЭЖ ЯВСАН ОН ЖИЛҮҮДЭЭ ЭРГЭЭД БОДОХЛООР ... маш харамсмаар санагдах юм . Гэхдээ нүднээ бүтээгдэж буй сайн сайхнаа олж хараад өнөө нийгмээрээ бахархах зүйл маш их байнаа ... дэндүү харлуулсан зүйлийг уншсан тэр агшинд үнэхээр юунд ч юм урам хугарах шиг л . ХИЙЖ БУЙ НЬ ҮР ДҮНГЭЭ ИЛ ТОД ТҮРГЭН ХАРУУЛДАГ БАЙ , ХЭЛЖ БУЙ НЬ ҮГЭЭ БОДОЖ ДУУГАРДАГ БАЙЦГААЯ АА .

Зочин
Зочин
11 сар 14, 2024 12:54

Бэлэн байшин худ�##�даж аваад эмнэлгээ байгуулаачээ. Зөвхөн тоног төхөөрөмжийг суурилуулаад. Хамаагүй хурдан ашигл�##�танд орох бус уу

Холбоотой мэдээ

Back to top button