Ц.Төрхүүг чөлөөлж, хотын менежерээр Г.Батзоригийг томилжээ
Хотын ерөнхий менежерээр Ц.Төрхүүг 2024 оны нэгдүгээр сард томилж байсан бол түүний оронд Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга асан Г.Батзоригийг томилжээ.
Тэрбээр 2013-2016 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан. Улмаар 2019 онд Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга, 2020-2021 онд Нийслэлийн газрын албаны дарга, 2024 оноос Хот байгуулалт, хотын стандарт хяналтын газрын дарга, хотын Ерөнхий архитектор, Хотын дарга Х.Нямбаатарын Хот байгуулалт, газрын харилцаа хариуцсан зөвлөхөөр ажиллаж иржээ.
Харин Ц.Төрхүүгийн хувьд 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байсан юм.
АЖЛЫН ТУРШЛАГА
- 2007-2011 он Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Газар зохион байгуулагч
- 2011-2013 он Чингэлтэй дүүргийн Газрын албанд Газар зохион байгуулагч
- 2013-2016 он Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд Газар зохион байгуулагч
- 2016-2018 он Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Газар зохион байгуулагч
- 2018-2019 он Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Ахлах мэргэжилтэн
- 2019-2020 он Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Дарга
- 2020-2021 он Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Орлогч дарга
- 2021-2024 он Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Дарга
- 2024.01-2024.07 он “Хот байгуулалт, хотын стандартын газрын Дарга, Нийслэлийн Ерөнхий Архитектор
- 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын менежерийг тогтвортой ажиллуулмаар байна Гантөмөр шиг