Лу.Болдын садангийн дүү Х.Баттулгад ойртов
Ардчилсан залуучуудын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Болдхуягийн Билэгтийг сонгожээ. Б.Билэгт нь Лу.Болдын дүүгийнх нь хүүхэд юм.
Тус холбоо нь 90 гаруй мянган гишүүнтэй байгууллага. МоАх-ын фракцын улс төрийн хяналтад байдаг гэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Х.Баттулгын хараан доор байдаг.
Б.Билэгтийн хувьд, Банк, санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй. Олон улсын “Европын холбооны бизнесийн сургууль” санхүү удирдлага АНУ-ын Калифорнийн их сургуулийн Гүйцэтгэх удирдлагын программ (UCLA) "Удирдлагын академи" төрийн удирдлагаар төгссөн аж.
- "Богд Групп" ХХК Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга
- С.Лувсанвандан сангийн тэргүүн
- Монголын бадминтон сонирхогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
- Хаан теннисний клубын удирдах зөвлөлийн гишүүн гэсэн л товч намтартай.
Ташрамд дурдахад, Б.Билэгтийн авга ах болох Лу.Болд 2021 онд Бельгийн Вант Улсад суух Элчин сайдаар "шагнуулж", түүнээс хойш тун нам гүм байгаа. 2018 онд АН-ын гишүүнчлэлээс татгалзан, Ж.Батзандантай нэгдэж нам байгуулж байв. МАН-ын эсрэг, намаа бүлэггүй болгосныхоо хариуд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан билээ.
Өдгөө Лу.Болдын садангийн дүү Б.Билэгт Х.Баттулгын хараан доорх байгууллагад гишүүнээр орж ирж байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хаана хэнд үйлчилхээ мэдэх улс даа
Тэглээ гээд хэнд хамаатай юм...