Улс төрийн мэдээ

Ирэх мягмар гарагаас айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолын төсөл баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Ирэх мягмар гарагт Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой тохиож буй.

Тэгвэл, тус тогтоолын төсөлд:

  • Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах;
  • Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах;
  • Тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах бөгөөд тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хулгайч тонуулчин урвагч зальхайчууд өөрсдөө л мөрдөөсэй дээ ! худал попорохоосоо болилсой нь ядаж архины шошгоосоо хаадынхаа хөрөг дүр нэрийг хэвлэж наахаа больж үлдээж сануулсан үг сургаалийг нь дагаж мөрддөг эх орон элгэн садан төрсөн нутагтаа ээлтэй болчихооч ээ ! ичгүүрүүд төрөөс зайлцгаа! үндсэн хуулийн заалтуудыг өөрсөддөө зориулж өөрчилчихөад монголчуулыг дага гээд байгаа юм уу?! хуцлаг хулгайчууд үхэж далдраасай

Зочин
Зочин

Талх боорцог мах арай дээр

хүннү
хүннү

Иргэд яаж үндсэн хуулийг дээдлэн залах юм? Хамгийн ойрын жишээ бол ядуу, дундаж орлоготой иргэд машин авах эрхгүй боллоо. Баян, хоосноор нь ялгаж эхэлсэн.

Zochin
Zochin

HURELSUH, OYUNERDENE, AMARBAYASGALAN, IH HURAL GEDGIIN 126, TURD BSIGAA HULGSICH, LUIVARCHID BUGD UHLIIN MUUGAAR UHEESEI GEJ HUGII. UMHII HULGAICHUUD MONGOL ULS, MONGOLCHUUDIIN TULUU YU HIIHGUI, HIIJ CHADAH CH UGUI, UMHII HULGAICHDAD HIIYE GESEN SETGEL CH BGUI, UHEJ DALD ORTSGOO.

ЗОЧИН
ЗОЧИН

УИХ ҮНДСЭН ХУУЛИА ДЭЭДЭЛДЭГ БАЙСАН БОЛ ИНГЭЖ АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН ДҮНД БИЙ БОЛСОН ТӨСВИЙН МӨНГИЙГ АГААРТ ХООСОН ЦАЦСАН ТӨСӨВ БАТЛАХ УУ?

Энхээ
Энхээ

Эрх баригчид өөрсдөө хуулиа сахиад дараа нь энэ шийдвэрээ гаргавал зүйд нийцэх бус уу ? Та нар л өөрсдөдөө хуулиа сахих талаар ухуулвал дээр шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button