Х.Булгантуяа нарын хуулийн хэрэгжилтийг Л.Энх-Амгалан тайлагнана

"Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ орж болохгүй" гэсэн заалт бүхий Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн.
Тэгвэл, өнөөдөр УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хороонд тус хуулийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэхээр товлосон байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тайланг тавина.
Харин хуулийг өнгөрсөн парламентын үеэр Х.Булгантуяа, П.Анужин, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нарын эмэгтэй гишүүд ажилласан юм.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг харвал, 22.2 дахь хэсэгт "Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно" гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хэрэв гэртээ согтуу орвол хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд оруулсан хэмээн үзэж болох хуулийн гаргалгаа бий болсон.
Энэ яг ч "Гэртээ согтуу орохыг хориглоно" гэсэн утга биш. Харин хуулийн байгууллагад хүүхэд хамгааллын хүрээнд дуудлага өгөх боломж бүрдсэн байгаа юм.
Хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш дээрх заалтын дагуу нийт 10 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгч байв. Энэ төрлийн зөрчил үйлдсэн бол 300 мянган төгрөгөөр торгоно.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amidral medehgui maknuud huuli zohioj batluulah um hogjiltei orni huuli naad sinoj b.ga mongold ger bul salalt abchraad bna ymar orchind amidruulchhaad esreg huuli yridag huurnuud be
Өөртөө зориулсан Хууль юм байхдаа.Бас л хүртдэг Авгай даа.Хор найруулахдаа гарамгай шүү