УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газрын 100 хоног өнгөрсөн ч, тайлангаа XII сарын сүүлээр тавина

Сайд нараа томилж, бүрэн бүрэлдэхүүнээ баталгаажуулснаар нь тооцвол Засгийн газрын 100 хоног аль хэдийн өнгөрчихсөн. Энэ сарын эхээр тохиосон. Гэхдээ үйл ажиллагааны хөтөлбөрөө баталж, ажлаа эхэлснээс хойш гэж тооцвол 100 хоног нь ирэх сарын сүүлчээр тохиох аж.

Хамгийн анхны хурлаа 2024.07.17-нд хийж байв.

Түүнээс хойш долоо хоногийн дараа буюу 2024.07.24-ний өдрийн хуралдаанаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргасан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 20-нд тайлангийн арга хэмжээг бэлтгэхийг үүрэгдсэн билээ. 100 хоногтоо багтааж эхлүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний тухай албан даалгаврыг сайд нарт танилцуулсан.

Засгийн газрын гишүүн тус бүрд 3-9, нийт 129 арга хэмжээг тусгаж, төсөл, арга хэмжээний ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнг иргэд, олон нийтэд таниулах үүрэг хүлээсэн.

Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг удирдлага болгон нийгэм, эдийн засаг, засаглал, бүсчилсэн хөгжлийн бодлогын үндсэн дөрвөн чиглэлийг тодорхойлсон.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Эдгээрийн дотор сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг багтаасан билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2024 08:47

Кях кях

Холбоотой мэдээ

Back to top button