УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаар хариулт өгөх сайд, дарга нар чуулганд суусангүй
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл хийх ёстой байсан. Гэсэн гадаадад томилолттой яваа учраас чуулганд ирээгүй байна. Тиймээс Ерөнхий сайдын хэлэх мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Улмаар мэдээлэлд цөөнхийн төлөөлөл үг хэлж, асуулт асууж байна. Гэвч 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар хариулт өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сайд нар болон төрийн нарийн бичгийн дарга нар байсангүй. Учир нь хариулт өгөх гол хүмүүс болох ХХААХҮ-ийн сайд, болон Төрийн нарийн бичгийн дарга нар чуулганд ирсэнгүй.
Д.ЖАРГАЛМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.