Таван сайд гадаадад томилолттой яваа тул 17 сайд хуралдаж эхэллээ
Засгийн газар 20.00 цагт ээлжит бус хуралдаан зарласан. Тэгвэл, 17 сайд ирснээр хуралдаж эхэлсэн байна.
Харин Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар оролцоогүй, томилолттой яваа аж.
Хуралдаанаар,
- Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн тухай
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагалдах бусад хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцсэн талаар тус тус хэлэлцэж байгаа аж.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг оруулж ирсэн. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийг нэг удаагийн дэгээр хэлэлцэхийг олонх нь дэмжээгүй юм.
Иймд Дэгийн тухай хуулийн 90.8 болон 90.3 зааснаар Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хурлаараа “2024.12.10-ны дотор Сангийн яам буюу Засгийн газар 2025 оны төсвөө дахин боловсруулж оруулж ир” гэсэн шийдвэр гаргасан.
Улмаар Засгийн газар 2025 оны төсвийг дахин боловсруулж, УИХ-д өргөн барихаар болсон билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.