Монгол Улс анх удаа төсвөө батлах бүү хэл өргөн барих гарцгүй мухардав
Монгол Улс парламентат засаглалынхаа түүхэнд анх удаа улсын төсвийг батлахаа бүү хэл өргөн барих гарцаа олохгүй мухардчихаад байна.
Шийдлийг хууль тогтоох байгууллага хийсэнгүй. Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шийдэхдээ "Ийм нөхцөлд төсөв өргөн барих зохицуулалт байхгүй тул Төсвийн тухай хуульд нэмэлт оруулахаар шийдвэрлэлээ" гэж мэдээлсэн.
Тэгэхээр төсвөө өргөн барихын тулд Төсвийн тухай хуульдаа ч энэ удаа гар хүрэх нь. Харин хэрхэн өөрчлөх бол?
2025 оны улсын төсвийг энэ жил шинэ цаглабарын дагуу хавьгүй эрт Засгийн газраас өргөн барьсан. Гэвч хоёрдугаар хэлэлцүүлэг өнгөрсөн хойно УИХ дээр сая шүүмжлэл өрнөсөн юм. Энэ нь өөрчилж, засаж болохгүй процессын шат байв.
Ингээд УИХ нэг арга олсон нь, эхлээд төсвөө баталъя. Дараа нь оноос өмнө тодотгоё гэсэн.
Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баталсан төсөвт хориг тавьж орж ирсэн. Улмаар хуулийн хоригийг хэлэлцэх хүрээндээ, төсвийг "засах" нь УИХ-ын ажил болж хувирсан. Ингээд УИХ дээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн нэг батлах ажлын хэсэг хүртэл байгуулсан.
Авчиг эргээд тухайн ажлын хэсгийн боловсруулсан дэгийг УИХ дээрээ дэмжээгүй. Ингээд "Засгийн газар шинэ төсвийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор оруулж ир" гэдэг тогтоол баталж орхисон.
Нэг ёсондоо Засгийн газар төсвөө өөрсдөө л засна гэсэн үг. Шүүмжилсэн нь УИХ ч, засах эрхээ эдэлж чадаагүй, эдлэхээс өөрсдөө татгалзсан. Хэрэв танавал юу, хэдэн төгрөгөөр гэдгээ хүртэл тооцчихсон байсан мэт цээжээр хэлж зогссон Сангийн сайдтай Засгийн газар 2025 оны улсын төсвийг шинээр боловсруулахдаа хэрхэн хандах нь анхаарал татна. Дахиад УИХ дээр шүүмжлэл өрнөлөө ч цаг хугацаа тулна. Оноос өмнө батлахгүй бол төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүй нөхцөл үүснэ. Иймд одоо хүссэн хүсээгүй төсөв Засгийн газрын хүслээр батлагдана.
Харин үүний тулд дахиад Төсвийн тухай хуульдаа ч гар хүрнэ хэмээж буй нь анхаарал татаж эхэллээ. УИХ-ын чадамжгүй байдлын дэргэд одоо тулхтай хуульчдын байр суурь дутаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр засгийн ялзра-л чинээндээ тулсан нь энэ. Ажлаа мэдэх хүн байхгүй. Дандаа арын хаа-лга, авилга танил та-лаараа ажилд орно. Тэгсэн мөртөө хүн нэг бүр идэх, хулгайлах, үнэгүй тансаглах, цавчихын төлөө явна. Эцэстээ энэ ачаа-ллыг нь улс орон, эдийн засаг нь дийлэхээ байлаа. Манай улс дампуурлаа. Манай улс Хятад руу гаргадаг жаахан баялагийн орлого дээр л оршин тогтнож байна. Энэ суваг хаагдахад манай улс дууслаа гэсэн үг. Хятадууд биднийг тэжээж байна. Тэд дандаа ийм найрсаг байхгүй. Хувь заяа Ха-лхчуудыг үргэлж ивээхгүй.
Намын номлогчдын хариуцлагагүй байд�##� арай л хэтэрч байна даа. Хэлсэн үгэндээ хүрээч