Улс төрийн мэдээ

П.Сайнзориг: Төсвийн асуудлыг яаралтай хэлэлцэж, батлах хэрэгтэй

Төсвийн талаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.

Тэрбээр, "Бид нарт байгаа цаг хугацаа их бага байна. Хувь гишүүнийхээ хувьд төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхээсээ илүүтэйгээр дэгийн хуулинд өөрчлөлт оруулаад хоригийг бүхэлд нь хүлээж аваад, хуулийг хүёчингүй болгосон бол яах вэ, ямар дэгээр явуулах талаар шийдлийг олох байх.

Миний хувьд Ч.Лодойсамбуу гишүүний ахалсан ажлын хэсэгт орж ажилласан. Үүн дээр бид нар асуудлыг яриад ерөнхийдөө засгийн газрын саналыг үндэслээд УИХ-ын ажлын хэсэг хоёр хэлэлцүүлгээ хийгээд гурав, дөрвийг хурдацтай хийгээд явъя гэсэн. Ингэхгүй бол ер нь цаашдаа маш олон сөрөг үр дагавар гарах гээд байна гэдэг зүйлийг анхнаас нь хэлж байсан.

Тодорхой цаг хугацаа зааж, "засгийн газарт чиглэл орж ирэх юм бол ямар дэгээр явах нь ойлгомжгүй нөхцөлд байдалд орчих гээд байна шүү" гэдэг зүйлийг анхнаас нь хэлж, улсын хурлын тогтоолууд зөрчилтэй гардаа гэдгийг удаа дараа хэлсэн. Ямар ч байсан өнөөдөр засгийн газраас энэ асуудалтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа. Нэгдсэн төсвийг энэ ондоо багтаагаад батлахаар ажиллахаар ажиллаж байна. Хэрвээ аймаг сум дүүрэг нийслэлийн төсвийг яаралтай батлахгүй бол ИХТ-д тарахад хүрнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 3, 2024 16:33

Тиймүү пороро

Холбоотой мэдээ

Back to top button