Говь-Алтай аймгийн АН олонх ИТХ "Нарансэвстэйн боомтыг нээе" хэмээн тогтоол батлах гэж байна
Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан болж байна.
Өнөөдрийн хуралдаанд 24 асуудал хэлэлцэхээр товлосон аж. Жагсаалтын 23-т "Хилийн боомт нээхийг дэмжих тухай" тогтоолын төслийг оруулж ирсэн байна.
Энэ бол Нарансэвстэйн боомтыг нээх тухай асуудал юм.
Холбогдох тогтоолын төсөлд,
"БНХАУ-ын Ганьсу муж болон Монгол Улсыг холбосон Манзушань-Нарансэвстэй боомтын үйл ажиллагааг сэргээн, нээхийг ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар дэмжсэнийг Засгийн газарт уламжилсугай" хэмээн дурдсан байна.
Тус асуудлыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх Д.Эрдэнэжаргал илтгэнэ.
Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян нь өөрөө АН-ынх. О.Амгаланбаатарын адил "Мазаалай үзээгүй, хараагүй" гэж ярьдаг нэгэн болохыг нутгийн иргэд хэлж байна.
ИТХ 29 гишүүнтэй бол 18 нь Ардчилсан намынх юм. Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өдгөө аймаг, ИТХ дахь АН-ын төлөөлөгчдийг Нарансэвстэйн асуудалд бүрэн хайрцаглаад байгаа.
Хуралдааны үеэр "Хэлэлцэх асуудлын жагсаалтаас хилийн боомтын тухай асуудлыг хасаж өгөөч" гэсэн горимын санал гарсан ч олонхын саналаар дэмжээгүй аж. Иймд уур амьсгалын хувьд өнөөдрийн ИТХ-аар "Нарансэвстэйн боомтыг нээх нь зүйтэй" гэсэн тогтоол баталчихад ойрхон байна.
Бид эргэн мэдээлнэ.
М.ТЭНГИС
Холбоотой өмнөх контент:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хм. Царцаа зөөж орон нутгийн сонгуульд ялаад тэр царцаанууд нь замдаа осолдож өнгөрсөн хэрэг юу болсон Амг�##�анбаатараа
Энэ Амг�##�анбаатарт ашиг сонирхолын зөрчил байна гэж харагдаад байгаам даа заав�##� Нарансэвсэй гээд байгаа нь ашиглаж болох орд томчуудын толгойн өвчин болсны шинж шүү. Бид нэг доор бүгдийг сувдаг сэтгэлээр ухаж төнхөхгүйгээр ирээдүй хойчдоо үлдээж зөв зохистой ашиглав�##� яасан юм.
Зөв нээх хэрэгтэй
БҮҮ НЭЭГЭЭРЭЙ ТЭР БООМТОО. ШУНАЛАА ЗОГСОО АМГАЛАНБААТАРАА.ЗӨВШӨӨРСӨН БҮХЭН ӨӨДЛӨХГҮЙ ШҮҮ
Засгийн газар. УИХ, ерөнхийлөгч гээд институц байна даа. Иргэдийн санаа оноог авах байлгүй дээ. Амг�##�анбаатарыг сонгогчид бузар булайг нь ойлгох буй заа
арай үгүй байлгүй дээ
ИЙНХҮҮ ЭНЭ АМАГЛАНБААТАРЫН УЛС ТӨРИЙН КАРЬЕР ЭНЭ ХҮРЭЭД ЗОГСЛОО АРВИН МӨНГӨ АВСАН ГЭЖ НАЙДЬЯ ЧИ МУУ ТҮМНИЙ ЛААРАХЫГ ХАНАТЛАА ЦУСАЛЛАА ҮХЭЖ ДАЛД ОРООД ХУМХИЙН ТООС БОЛООРОЙ ХӨ
Бүгдээрээ л Амга ланбаатарыг буруутгаад байх юм, цаанаа учиртай ч байж мэднэ дээ. Хэрэв энэ аймагт МАН төр барьж байсансан бол Нарансэвстийд боомт нээх нь зөв гээд бүгдээрээ дэмжээд шуурч байж мэдэх л юм шүү, таминь ээ ?
Энэ хүнийг "шинэ Дамбийжаа" гэж шоолохоо азнаад, үйл явдлын өрнөлийг харж байж болсон нь дээр байх л доо, хө !
Эх оронч сэтгэлтэй бай.Хятадын гар хөл болсон урвагч Наранбаатар аа.
Олонх нь л шийддэг шүү дээ.