Инфографик: Энэ оны эхний 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийг дүүрэг бүрээр харьцуулав
Манай Улсад гэмт хэргийн гаралт эхний 11 сард 39,802 болж өмнөх оны мөн үеэс 6,325-оор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 87.6 хувийг хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд үлдсэн 12.4 хувь буюу 4934 хүнд гэмт хэрэг бүртгэгдсэн гэсэн үг.
Харин дээрх гэмт хэргийн дийлэнх нь буюу 28,067 хэрэг Нийслэлд бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 4,662-оор нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн 91.8 хувийг хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд үлдсэн 8.2 хувь буюу 2,290 хүнд гэмт хэрэг бүртгэгджээ.
Дүүргээр нь авч үзвэл, Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 7989 хүнд болон хөнгөн гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа юм.
Гэмт хэргийг ангилалаар нь авч үзвэл Залилах болон Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг олноор бүртгэгдсэн байна. Залилах гэмт хэргийг дүүрэг тус бүрээр авч үзвэл,
Харин хамгийн өндөр ялтай буюу 8-15 жил хүртэлх хугацаагаар хорих заалттай, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заасан хүнийг алах гэмт хэрэг Улсын хэмжээнд 175 бүртгэгдсэнээс нийслэлд дийлэнх нь буюу 97 хэрэг бүртгэгджээ.
Тус төрлийн гэмт хэрэг Сонгинохайрхан болон Баянгол дүүрэгт хамгийн олон бүртгэгджээ. Үүнийг дүүрэг бүрээр харьцуулсан байдлаар графикаар үзүүлбэл,
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.