Нийгэм мэдээ

Цагдаагийн алба хаагч шинжилгээний хариу, мэдүүлгийг өөрчилснийхөө хариуд хахууль авчээ

Цагдаагийн алба хаагч нөхөртөө зодуулсан гэх зөрчлийн талаарх гомдол хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг буюу Б.Д-гийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтийг нуусан, Б.Д, Н.Э нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдэж, прокурорт гаргаж өгсөн байна. Улмаар энэ үйлдлийнхээ хариуд зөрчилд холбогдогч нөхөр Н.Э-аас торгуулийн мөнгө гэж 500,000 төгрөг бэлнээр авч албан тушаалаа ашиглан авлигал авсан хэрэгт холбогджээ.

Тус үйлдэл нь гэрчийн мэдүүлэг, албаны шалгалт зэргээр нотлогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт гаргасан байна.

Иймд шүүх байгууллагаас цагдаагийн алба хаагч Б.Б-г 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноожээ.

Холбогдсон хэргийн хуулийн заалт

Эрүүгийн хууль 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

  1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 12, 2024 08:16

Цагдаагийн мөрдөгч нар бүр мэргэшсэн байдаг юм билээ. Улайм цайм нөхрийнх нь т�##�д ажиллаж байгааг мэдрээд байгаач батламж чадахгүй байсан юм. Ашгүй нэг үнэн нь илэрч дээ.

Зочин
Зочин
12 сар 12, 2024 09:02

Ил болсон нь энэ болохоос д�##�д байгаа ашиг сонирхол зөндөө байгаа гэдэг нь эргэлзээгүй

Зочин
Зочин
12 сар 12, 2024 10:51

Их наядаар нь хуссан нүүрсний Ганхуяг мэттэй адил ял байна

Зочин
Зочин
12 сар 12, 2024 11:25

Бузарын хулгайчидыг бүх насаар н шоронд хатаах хэрэгтэй

зочин
зочин
12 сар 12, 2024 11:44

хахуул авсан цагдаагийн буруу нь бол буруу. гэхдээ энэ шүүгчид улсын мөнгийг хэдэн тэрбумаар нь идсэн улс төрч, баячуудыг болохоор төрийн �##�банд ажиллах эрхийг нь 2 жилээс ихгүйгээр ха�####�г байж 500,0мянган төгрөг авсан хүнийг болохоор 5жилээр хасаад. энэ шударга шүүлт үү? тэгээд

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
12 сар 12, 2024 11:49

Ккк..500к ыг ш.аагаад 10 саяаар хохирчээ..Энэ бл зүгээр нэг жараахай шүдэ..Том дарга нар том авдига.лаа х�##�ха.лж бгам..

Зочинard
Зочинard
12 сар 12, 2024 11:54

Iim um ih bga shuu shalgah yavtsad mun gej togtoogood shuuh deer uur bn gej gardag mash oilgomjgui shijilgee gardag shu anhaaral handuulah heregtei

Egel tsagdaa
Egel tsagdaa
12 сар 12, 2024 12:32

Oo hoorhii neg uhriin ewer dorgihod myngan uhriin ewer dorgini gdg

Жагри
Жагри
12 сар 12, 2024 13:34

СХД н цагдаа нар 1700000 г авдаг

Зочин
Зочин
12 сар 12, 2024 14:56

Зөв байна. Төрийн нэр барьдаг хүмүүс зохих ялаа эдлэх нь зөв.

Зочин
Зочин
12 сар 12, 2024 15:27

Дээрээсээ эхлээд л хариуцлага ёс зүй гэдэг юм даанч �##�га болж. Нам дагасан хэдхэн өлөн хулгайчуудын б�##�аг

зочин
зочин
12 сар 12, 2024 15:39

Төсөв . Сан тоногчид хэдэн зуун тэрбум хулгайлаад 48 саяар буюу 1000 дахин бага мөнгөөр торгуулна.жирийн �##�бан хаагч 500к аваад 10 саяар буюу авсан авлигаасаа 25 дахин их мөнгөөр торгуулна. энэ ямар ёс вэ???

Зочин
Зочин
12 сар 12, 2024 19:04

Бага байна, бага байна. Том дарга нь бол том хэрэг хариуцаад тэрбумын хаус авна шүү дээ.

Иргэн
Иргэн
12 сар 12, 2024 20:03

Ер нь Монгол улсын хууль хян�##�тын байгууллагынхан хахуулиа нууж чадахгүй болтлоо доошоо орж байгаа!!!

Зочин
Зочин
12 сар 12, 2024 22:56

500k avaad 10.0 sayiin torguuli,2 terbum avaad 40.o sayaar torguulaad gardag.Arai l ylgaatai yu

Зочин
Зочин
12 сар 12, 2024 22:56

500k avaad 10 sayiin torguuli,2

the
the
12 сар 13, 2024 10:46

eee chaawaas da 500 k shu

Зочин
Зочин
12 сар 13, 2024 12:36

Ц�##�инг нь нэмээч.Цагдаа нар ар гэр үр хүүхдээ тэжээх гээд өрөвдмөөр дөө.

Баагий
Баагий
12 сар 13, 2024 14:45

Хууль доогуураа маш сайн хэрэгжиж үйлчилнэ дээ.Тухайн мөрдөч байцаагч шүүхэд танилгүй нэгэн байж нэгэ хамтрагч байсан бол шүүх ч бас л хийнэ ш дээ.

Зочинзочин
Зочинзочин
12 сар 13, 2024 16:07

Хууль сахиулагчаа хатдаа. Ийм сайхан мэргэжил ажлыг уландаа гишгэж ажиллах гэж дээ. Хуулийн байгууллагууд өөрсдийгөө авилгач нарт доромжлуулж байдаг арчаагүй юмнууд.

Даваасамбуу
Даваасамбуу
12 сар 15, 2024 09:39

Албан туша�##� эрх мэдлээ ашиглаж авилга авсан эрх мэдлээ урвуулан ашигласан бол доод т�##� нь 5 жил хорьдог баймаар байна

Холбоотой мэдээ

Back to top button