Нийгэм мэдээ

Мөс цөмөрч алга болсон 10 настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг зогсоолоо

Өнгөрсөн сарын 29-ний 15:00 цагийн орчим Хэрлэн голын мөс цөмөрч 10 настай хүүхэд унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан.

Тус хэргийн дуудлага мэдээллийн дагуу Дорнод аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх аврах бүлэг 11 хоногийн турш эрэн хайж ажилжээ.

Тэгвэл өчигдөр /2024.12.11/ Дорнод аймгийн онцгой байдлын газрын дарга алга болсон хүүхдийн ар гэртэй уулзаж, зөвшилцсний эцэст эрэн хайх үйл ажиллагааг албан ёсоор зогсоожээ.

Иймд гол нуурын мөсний даац бүрэн бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явган болон автомашинтай зорчихгүй, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол, нуурын ус руу ойртуулахгүй байхыг Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button