Нийгэм мэдээ
Объектын түймэр эхний 11сард 3103 удаа бүртгэгдэж ₮39 тэрбумын хохирол учирлаа
Аюулт үзэгдэл , ослын тохиолдол 2024 оны эхний 11 сарын байдлаар 4910 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 944 (23.8%)-аар өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний 11 сарын байдлаар нийт 6062 хүн нэрвэгдсэн байна.
Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 2024 оны эхний 11 сарын байдлаар 39.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2024 оны эхний 11 сарын байдлаар
- ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 479 удаа,
- геологийн гаралтай аюулт үзэгдэл 67 удаа,
- биологийн гаралтай аюулт үзэгдэл 74 удаа,
- хүний үйл ажиллагаатай холбоотой осол 4290 удаа тус тус бүртгэгдсэн байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.