Нийгэм мэдээ

Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт 21 хувьтай үргэлжилж байна

Энэ оны 11 сарын 25-наас улс даяар 11 настай хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Дархлаажуулалтын хамрагдалт улсын хэмжээнд хэдэн хувьтай байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 

Ингэхдээ "Улсын хэмжээнд дархлаажуулалт 21 хувьтай, нийслэлийн хэмжээнд 17 хувьтай байна. Дархлаажуулалтыг сургуульд суурилж явуулж байгаа бөгөөд хичээл сургууль амарсны дараа өрхийн эмнэлгүүдэд дархлаажуулалт хийгдэж байна" хэмээлээ.

Анх хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийдэг байсан бол 2023 оны 10 дугаар сард дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулсан. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан аж.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button