Нийслэлчүүдэд зориулж 5500 тонн нөөцийн мах бэлтгэхээр ажиллаж байна
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр нийслэлийн хүн амыг эрүүл аюулгүй, үнийн хөөрөгдөлгүй хүнсээр хангах зорилгоор ирэх хаврын хэрэгцээнд зориулж 5100-5500 тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр болж, долоон аж ахуй нэгж шалгарчээ.
Нөөцийн махны 60 хувь нь хонины мах байх бол 40 хувь нь үхрийн мах байх аж. Нөөцийн мах бэлтгэлийн санхүүжилтийг арилжааны банкны эх үүсвэрээр нийт 18 хувийн хүүтэй олгох бөгөөд үүнээс 11 хувийн хүүгийн хөнгөлөлтийг нийслэлийн төсөвт тусгаж, 7 хувийг нь аж ахуйн нэгж төлөхөөр шийдвэрлэсэн. Нийт 21 тэрбум төгрөгийн зээл шийдэгджээ.
Өнөөдрийн байдлаар гурван аж ахуйн нэгж нийтдээ 2330 тонн мах бэлтгэсэн байна. Энэ жилийн хувьд хонины мах нэг кг-ыг нь 8800, үхрийн мах нэг кг-ыг нь 9400 төгрөгөөр бэлтгэнэ.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.