Нийгэм мэдээ

Шанхайн Мажор 2024-т “Spirit” багийнхан аваргаллаа

Цахим спортын СS2 төрлийн дэлхийн хамгийн томоохон тэмцээн буюу “Дэлхийн аварга” гэгдэх “Perfect World Shanghai-2024” мажор тэмцээнд "Spirit" баг тэргүүн байр эзэллээ.

Сербиэс гаралтай Spirit багийнхан 2022 онд анх мажорт дөрөвдүгээр байр эзэлж байсан бол тэнд ийнхүү амжилтаа ахиулан 1,250,000$-ын шагналыг хүртэж, аваргын цомыг өргөлөө.

Тэд өчигдөр \2024.12.15\ финалын шатны тоглолтоо хийж, 2022 оны мажорын аварга АНУ-аас гаралтай FaZe Clan багтай учраа таарсан.

Хамгийн эхний тоглолтыг "Nuke" map-аар эхлүүлж 13-8-ын харьцаатайгаар Spirit тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Харин тэмцээний хоёр дахь хэсэг "Ancient" map-аар үргэлжилж, FaZe Clan баг 13-6 гэсэн оноогоор тоглолтыг тэнцүүлсэн.

Финалын хайнаа хагалах тоглолт "Dust 2" map-аар эхэлсэн. Энэхүү тоглолтод хоёр баг эн тэнцүү байсан ч Spirit багийнхан 13-11 онооны зөрүүтэйгээр финалын шатны аваргаар тодорсон юм.

Энэ жилийн мажорын аварга багийн талаар мэдээлэл хүргэвэл:

2015 онд байгуулагдсан, Белград хотод төвтэй олон улсын цахим спортын баг юм. Тус багийн дасгалжуулагчаар Оросын мэргэжлийн тамирчин болох Сергей "hally" Шаваев ажилладаг. Түүний хувьд 2007 оноос Counter-Strike-ын ертөнцөд хөл тавьж, таван жилийн турш идэвхтэй тоглож, 2012 ооос эхлэн багийн дасгалжуулагчаар ажиллаж, эхэлсэн.

Багийн бүрэлдэхүүн,

  • Leonid "chopper" Vishnyakov \багийн ахлагч\
  • Boris "magixx" Vorobyev
  • Danil "donk" Kryshkovets
  • Dmitry "sh1ro" Sokolov
  • zont1x

Spirit багийнхан HLTV.org-оос гаргадаг дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж байгаа баг юм. Ийнхүү тэд цахим спортын төрөлд амжилтаа ахиулж, тив дэлхийд нэрээ тамгалж үлдээлээ.

HLTV.org чансаа

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button