УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Цогтбаатарын оронд Г.Занданшатар уу, Д.Тогтохсүрэн үү

Гурван гишүүний бүрэн эрх ганхсан тухай мэдээллийг бид хүргэсэн /линк/.

Н.Алтанхуяг, Д.Найдалаа нарын хэрэг дахин шалгагдаж, шүүхээр эцэслэгдтэл цаг хугацаа шаардагдана. Харин Даваагийн Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах үндэслэл бүрдээд байна. Тэрбээр, Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ. УДШ гэм буруутайд тооцсон дээрх шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзээд буй юм.

Эхний ээлжинд Д.Цогтбаатар гишүүний орны нөхөн сонгуулийн асуудал 2025 онд яригдах юм. Хэн нэр дэвших вэ гэдэг асуудал ч анхаарал татаж, нэрс хөврөөд эхэлсэн байна.

УИХ-ын сонгуулийн 1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас нэр дэвшиж, өвдөг шороодсон Г.Занданшатар,

Мөн энэ тойргоос гарч чадаагүй МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн нарын нэр яригдаж байна.

Д.Цогтбаатар арван мандаттай тэдний тойргоос 55,935 хүний санал авч есдүгээр жагсаж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.

Г.Занданшатарын хувьд, 2024 оны сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа ЕТГ-ын дарга болсон. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг албан тушаалаасаа бууснаас нь хойш дараагийн бүрэн эрхийн хугацаа дуустал Төрийн тусгай хамгаалалтад байлгана хэмээн заасан байдаг.  Энэ хуулийн дагуу УИХ-ын дарга асан Г.Занданшатар Төрийн хамгаалалттай ЕТГ-ын дарга болсон юм.

Д.Тогтохсүрэнгийн хувьд, 2024.08.26-нд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томилсон билээ. Ерөнхийлөгчийн найз гэдэг утгаараа хоосон үлдээлгүй төрийн өмчит компанид суудал гаргаж өгсөн. Өнгөрсөн парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Хангайн бүст нэр дэвшиж, ялагдсан байдаг. УИХ-д хоёр ч удаа өвөрхангайчуудыг төлөөлж байсан, УИХ дахь намын бүлгээ “базаж” байхдаа намын дарга нарын олон ч хуулийн төслийг “явуулж” өгсөн гавьяатай нэгэн гэдэг. Тиймдээ  ч сонгуульд ялагдсан ч ийн албан тушаалтай залгуулсан.

Тэгэхээр Д.Цогтбаатараас бага санал авч, арван мандатаас хамраараа таслуулсан Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нар нөхөн сонгуульд орж ирэх хамгийн боломжит дүрүүдээр нэрлэгдэж байгаа юм.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ХҮҮШЭЭ ТОГТОХСҮРЭНГЭЭР ЯАХ ГЭЖ БАЙГААН АРАЙХИЙЖ САЛЛАА МАНАЙ ӨВӨРХАНГАЙХАН ТО ГООС САЛААД 7 ХОНОГ САЛАМ АРХИДАЖ БАЯРАА ТЭМДЭГЛЭСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ.АРАЙ МАНИУСЫГАА ИНГЭЖ ГОМДООХГҮЙН БАЙГАА БИЗ АВААД ИР ДАХИАЛ УНАГААГААД ӨГЬЕ.МӨНГӨ ТАРААХДАА АЙМААР ЯЛГАВАРТАЙ ХАНДСАН ХАРИН ОДОО СОНГОГЧ БОЛГОНД ИЛ ТОДООР 1 САЯ ТӨГРӨГ ӨГ ТЭГВЭЛ БОДОЖ ҮЗЬЕ

Зоригоо
Зоригоо

Занданшатар, Тогтохсүрэн хоёр хоёулаа хэрэггүй ээ. Өөр эрч хүчтэй залуу хүн төрд хэрэгтэй байна.

999999
999999

Дураараа

Гамшиг
Гамшиг

Өмнөх сонгуулиар буюу 2024 оны сонгуульд өвдөг шороодсон Занданшатар, Тогтохсүрэн хоёроор ЯХУЦ,УХНА тавих гээгүй л юм бол юун дахин сонгуульд нэр дэвшүүлэх?, ёстой гай л байна. Энэ хоёр зөнөгөөр ХУЦ, УХНА тавиадч ямарч ашиггүй гэдэг нь мэдээж. Одоо энэ худалч хөгшин бурхинуудыг дахин нэр дэвшүүлэхээ ч, сонгохоо ч больчихмоор юм! Өвдөг сөхөрчихөад зүгээр тэжээлгэх гээд байдгаа больчиход яадаг байнаа???!

Зочин
Зочин

Хөнжлийн банкны гэмт хэрэгт оролцсон хамжсан үгсэн тохирсон авилгал авсан өгсөн хаирагдсан бүх хүмүүсийг гэмт хэрэгт нь ял өгөх ёстой.,

Зочин
Зочин

2 жил гишүүнээр суучихаад, сүүлийн 2 жилээ больчих ял дуусна.

irgen
irgen

тогтохсүрэн хогоор юу хийнэ ээ, энэ хулгайг төрөөс аль болох хол байогах хэрэгтэй, өвөрхангайн малнууд гаргах вий дэ

Холбоотой мэдээ

Back to top button