Гадаад мэдээ
АНУ-ын томоохон компаниуд Трампын тангараг өргөх ёслолд хандив өргөж байна
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ирэх жилийн нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөнө. Тэгвэл тус арга хэмжээнд АНУ-ын томоохон компаниуд хандив өргөх болсон байна. Тодруулбал “Meta” компани тус арга хэмжээнд 1 сая ам.доллар хандивлах юм. “Meta”-гийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг Трамптай илүү ойр харилцаатай болохоор ажиллаж буй.
Тэгвэл “Amazon” компани мөн Трампын тангараг өргөх ёслолд 1 сая ам.доллар хандивлахаар төлөвлөж байгаа аж. Үүнээс гадна тус компани тангараг өргөх ёслолыг “Amazon Video” платформ дээр шууд дамжуулж өгөх юм. Өмнө нь Трамп “Meta” болон “Amazon” компанийг шүүмжилсэн байсан. Тэр өнгөрсөн гуравдугаар сард “Meta”-г ард түмний дайсан гэсэн юм.
Эх сурвалж: CNN















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.