Улаантайгын хамгаалагч нар хаш чулуу авахаар нэвтэрсэн цаатай иргэдийг илрүүлжээ

Монгол Улсын Байгаль Орчны Гавъяат Ажилтан, байгаль хамгаалагч "Улаантайга" УТХГ-ын захиргааны газрын дарга Ж.Төмөрсүх Тэнгис шишгэдийн сав газарт байгалийн нөөц рүү шунагчид идэвхжиж санаархсаар байна ч гэж мэдээллээ.
Тэрбээр "Улаан тайгын гүн дэх байгаль хамгаалагчийн ажил таашгүй хүмүүс ойлгохгүй л болов уу. Энэ их цасанд яах гэж явна л гэж асуудаг. Ингэж зориг тэвчээр гарган зүрх сэтгэлээ зориулан Монголынхоо эх орныхоо төрсөн нутгийнхаа байгаль ан амьтнаа хамгаалах хойч ирээдүйд үлдээх гэсэн сайхан сэтгэл юм шүү дээ.
Энэ удаа их цас цасан шуурга хүйтний эсрэг их тайга руу явах том шалтгаан гарлаа. Хулгайчууд цаатай нэр бүхий гурван хүн хөлслөн явлаа. Тэд нь хулгайн зам гаргаж морь явахгүй зам сонгон эх орны маань баялгийг хулгайлан гадагш гаргахыг санаархаж яваа хүмүүст үйлчлэн хилийн бүс рүү явлаа. Бид хөөж явна.
Морио хаяад явган яваад олно. Бидэнд эх орон ганц юм шүү. Зугтаж оргоод очих өөр эх орон хүнд байх ёсгүй. Байгаль хамгаалагч гэж ингэж ажилладаг" гэжээ.
Улмаар "Тэнгэс Шишгэд дагуу өлөн хүмүүсийн шинэ нөхцөл байдал үүсэж хуйвалдаан газар авч байгаа учраас гурван хэсэг баг гаргаж камержуулах, мөр шалгах ажлууд хийж байна" гэв.
Эндээс тодруулахад, байгаль хамгаалагч нар дээрх цаатай хүмүүсийг олсон байна. Тэд тайгаас хаш чулуу олборлох хүсэлтэй иргэдийг замчилж тайгын замаар мөр буруулсан ч хамгаалагч нар олжээ.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дроноор хангах хэрэгтэй дээ
цасны мотоцикл аваад өгмөөр юмдаа, дарга нар нь идэж уухын оронд.
Энэ хамгаалагч нар маш сэтгэлтэй, мундаг хүмүүс. Орчин үед хулгайч нар хамгийн сайн техник эзэмшиж байна.
Тэднээс илүү байж, барьж авч чадна.
Хангамж нэмээсэй
хулгайчидтай нийлж эх орноо тоногсдыг барьж авч хатуу шийтгэ
Энэ Төмөрсүх гэдэг байгаль хамгаалагч үнэхээр эх орон, эх-байгальдаа үнэнхүү хайртай, чин сэтгэлттэй хүн гэж би ойлгодог, тэрээр нөгөө харамсалтайгаар хайран залуу насандаа бусдад ёгүүтгэгдсэн сайхан, баыгаль хамгаалагч залуугийн аав мөн байхаа. Ийм л эх орончид биднийг, эх орноо амиараа ч дэнчин тавин хамгаалж байгаад талархах, хүндлэх сэтгэл ундарнам. Сайн үйлс дэлгэрэх болтугай.????????????
МОНГОЛ УЛС ЦААЗАА СЭРГЭЭХГҮЙ БОЛ ГАДНААС ХЯТАДУУД ДОТООДЫН ШУНАЛЫН БУЗАРУУДААС БОЛЖ ЭХ ОРОН СҮЙРЭХ ЁСГҮЙ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!БИД НЭГ Л ЭХ ОРОНТОЙ ГЭДГЭЭ МОНГОЛ ХҮН БҮР САНАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ!!!!!!!!!!!!!!!!
Хаш чулууг хятадууд авч байгаа биш монгол хүн авахад яадаг юм ямар машинаар ачаад явбал гэж үсрээд л 300 килограм авна биз тонн тонноор нь газрын чинь баялгийг ашиглаад ачаад бүр өрөнд оруулаад ачаад явж байнаа ОЮУ ТОЛГОЙ ПЕТРО ЧАЯНА мэтийн100% гадний компаниуд татвар гэж дуслыг төлөөд шүү эд нарыг яаж ч чадахгүй байж худлаа поопороод бай
Оросын талаас өдөөн хатга-лт нэмэгдээд байгаа юм бишүү?
Тусгай хамгаалалттай газарт нэвтэрснийг байгаль хамгаалагчид барьжээ .Хил нэвтэрсэн бол байгаль хамгаалагчид биш хилчид барьдаг юм даа .НЭВТЭРСЭН гэхээр л хилээр ороод ирсэн гэж ойлгожээ чи
Бага тэнэгтэж бага өдөөн хатг*лга хийгээрэй .Хаш чулууг оросууд тоохгүй . Манайхан шиг хөөрөг гаанс хэрэглэдэггүй . Наана нь цаатангууд чулуу олборлогчдод замчилсан гээд бичжээ .Үг өгүүлбэрээ ойлгоод сэтгэгдэл бичиж бай .
Оросууд хөөрөг хийдэг хулгайчид зарж болно доо айн ккк
ороснууд цагаан хаш их хайдаг оросд байгаа кятад нар өндөр үнээр авдаг гэнэлээ
Оросууд чулууг нэг их тоодоггүй. Харин хятадууд нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй
DRON OOR LSHUUDEE.....
Баяр хүргэе сайн ажиллаж үнэн шүү цасны мотоцикль тэр дроныг нв өгөх хэрэгтэй
Төмөрсүх дарга түүний хамт олонд талархал илэрхийлье. Энэ бол жинхэнэ эх оронч хүмүүсийн хийж буй ажил. Эдэнд харин нь төрөөс техник, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх нь зөв. Дром жижиг нисдэг тэрэг гэх мэт. Та бүхэнд амжилт хүсье
Байгаль хамгаалагчдыг дрон, моторт унаа, галт зэвсгээр хангах ёстой!!!
монголыг монголоор нь сүйтгэх дуртай зоос хаян байж чулуу зөөлгөх юм хаш ногоон чулуу хятаддаа маш үнэтэй алганы хэмжээтэй чулуу 10н сая доргио цуулбаргүй бол үнэд хүрдэг
Ш а а чи
Цаатангуудыг улс их тэтэгсэндээ ар нуруунд хутаг шааж байна даа одоо