Уучилмааргүй урлагийнхан

Реппер Rookie буюу У.Мөнхбагана гэх залуу монголоороо намайг хүндэлж байхад нэг муу бацааныг цохисны төлөө... хэмээгээд өгүүлбэрээ дуусгах тэнхэлгүй үг нь ээдэрсэн согтуу бичлэгээ нийгмийн сүлжээнд нийтэллээ. Тэр "намайг хамгийн түрүүн барьсан цагдаад хамаг хөрөнгөө өгье" хэмээн "өвчигнөв". Юутай ч түүнийг цагдаа нар байршлыг нь олж тогтоон, шалгаж эхэлсэн гэж мэдээлэл өглөө.
Хоёр хоногийн өмнө "Этик" продакшны жүжигчин С.Одбаяр гэх залуугийн бусдыг зодож буй бичлэг мөн тарсан. Хэн нэгнийг толгой тархигүй нүдэж буй тухайн залуу тэр даруйд би согтуудаа ёстой муухай харагддаг юм байна, уучлаарай одоо болий гэх утгатай зүйлс ярьж бичлэг хийсэн.
Ярианы агуулга нь түүнд хүний биед халдсандаа бус өөрийгөө согтуудаа муухай харагдсандаа харамсаж байгаа мэт өнгө аястай.
Харин дээрх реппер залуугийн бичлэгээс монголоороо намайг хүндэлдэг учир би хүн цохих эрхтэй гэх мэт бардамнал цухалзана.
Мөн энэ үеэр "Этик"-ийн А.Энхжин жүжигчиндээ хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн ч үдээс хойш өөрийнх нь тэрнээсээ ч долоон дор ёс бус бичлэг ч гарч ирсэн.
Яг энэ мэт урлагийн хүн гэх тодотголтой залуусын ийн ёс зүйгүй, эрээ цээргүй, хүмүүжил төлөвшилгүй байдлаа хэнэг ч үгүй харуулах бичлэгүүд байн байн гарч ирсээр. Мэдээж араас нь мааз бичлэг, би дахиж тэгэхгүй, намайг албаар харлуулсан гэх тайлбар тэгээд төгсгөлд нь "УУЧЛААРАЙ" гэх үгээр хаалтаа хийнэ.
Энэ мэт залуу үед сөрөг мессеж өгдөг, буруу үлгэр дуурайлал харуулдаг хийсэн гавьсан зүйлгүй ч хэлбэр ааг нь хэтийдсэн урлагийн залуусыг уучилмааргүй, харин зохих хууль журмыг сайтар мөрдөж баймаар...
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгийн лалрууд
Киног нь битгий үз бойкот хий
Урлагынхан угаасаа солиотой одоо бас утаандаа угаартаад улам их солиорхоно дээ!!!! Энэ галзуу солиотой хүмзүсээ хүмүүжүүлэх хэрэгтэй юм биш үү одоо дараа хэн гэгч солиорох юм болоо ! Удирдлага захиргаа хариуцлага ёс зүй сэтгэх мэдрэл алга уу?
Урлагийнхны зарим нь өөрсдөө ёс зүйгүй авирладаг нь харагддаг. Тайзны соёл түй ч байхгүй... Нэг их ихэрсэн амьтад. Ээ чаавас даа гэмээр чацганууд л цувраад байх хэ хэ хэ: Та нараас ямар соёлыг хүлээх юм бэ? Өөрсдийгөө доромжилсон гутамшиг л харагдах юм.
УРЛАГИЙХАН ГЭЖ НЭГ БОЛОВСРОЛГҮЙ НҮҮР АМАА ҮРЧИЙЛГЭЖ МАРЗАГНАЖ ХООЛОО ОЛЖ ИДДЭГ ДУУЧИД НЬ ХУДЛАА ПОРНОГАРАММ ТАВЬЖ ҮЗЭГЧДИЙГ ХУЛХИДДАГ ГАРУУД ИХ БАЙНАА МУУ ЛАЛАРУУД.ОЮУТАН ЦАГААСАА ЭХЛЭН БУРУУ ЗӨВГҮЙ БАВАЛЦАЖ ЗАВААРСААР ЯВААД ТӨГССӨН БОЛДОГ ӨӨРСДИЙГӨӨ ОДУУД ГЭЭД БОДЦОН МАРЗАН ПЯЗДАНУУД.ТА НАРЫГ ЭНҮҮХЭН УЛАНҮДЭ ЭРЭЭНД НЭГ Ч ХҮН ТАНИХГҮЙ ОДОО ЭНЭ ОДДЫН ӨВЧНӨӨ МАР ГӨЛӨГНҮҮД АЯТАЙХАН Ч ШААЛЦАЖ ЧАДАХГҮЙ ОД ТООЛНО ЗАРИМ НЬ ХУДЛАА АЛУУЛЖ БАЙГАА ЯМАА ШИГ ОРИЛООД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ТОНИЛ ТЭНЭГЭЭ
Биеэ тоосон новшнуудын оролцсон элдэв тоглолт, кино энэ тэрийг нь үзэхээ болчихъё.