Нийгэм мэдээ

Нийслэлээс Тэрэлж дэх амралтын газруудын үнийг хямдруулахаар уулзлаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдээс санал асуулга авсны дагуу агаарт гарах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Санал асуулгаар иргэдийн дийлэнх нь Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах хүсэлт илэрхийлсэн юм.

Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх Тэрэлжид үйл ажиллагаа явуулж буй зарим амралтын газрууд болон Скай ресорт цанын баазтай уулзлаа.

Д.Батсүх “Иргэд хотод ойрхон Тэрэлж, Скай ресорт цанын баазын чиглэлд агаарт гарч, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх санал, хүсэлт ирүүлсэн. Иймд нийслэлийн зүгээс энэ чиглэлд автобусны тоог нэмж, хямд үнэ тарифаар ирж очих нөхцөлийг бүрдүүлээд байна. Иргэд Тэрэлжийг аялал жуулчлалын үнэтэй бүс гэж ойлгодог. Тиймээс амрагчдад зориулан үйлчилгээндээ тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлэх, өдрөөр амраад явах амрагчдад гэр болон буудлаа цагийн тарифаар бодож тооцох зэргээр үйлчилгээнд уян хатан хандаж хамтын ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэж байна.” гэв.

Тэрэлжид “Жигүүр” гэр бүлийн амралтын газар, “Домогт мэлхий хад” амралтын газрууд нийгмийн хариуцлагын хүрээнд тус чиглэлд зориод очсон иргэдэд хоол цай болон буудаллах гэр, байшингийн үнэндээ тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үзүүлж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн тус амралтын газруудад ойр байрлах хувиараа морь, тэмээ унуулдаг иргэд үйлчилгээний хөлсөө бууруулж, аль болох олон иргэнийг хямд, хүртээмжтэй байдлаар амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэлээ НИТХ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hamtlagiin duuchin dargatai yandaa manai mongol oron

Иргэн
Иргэн

Дарга нар хотын төвүүдэд өндөр өндөр байшингуудыг олноор нь хотын төв замууд шахаж барьснаас түгжрэл,утаанууд хотоос гарах боломжгүй болсон .

Гартаам
Гартаам

Энэ бандийг очихоор тэгээд үнээ хямдруулах уу, тун ч эРгэлзээтэй. Энэ ямар татварын алба биш дээ.

Иргэн
Иргэн

ТЭГЭЛГҮЙ ЯАХ ВЭ? ХӨНГӨЛӨХ НЬ БАЙТУГАЙ ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛЭЕ ГЭЭД Л НААД ХУЛГАЙЧУУД ЧИНЬ БӨХӨЛЗӨНӨ ЯВАНГУУТ ЧИНЬ АРААС ЧИНЬ АЙМААР ТОМ САЛААВЧ ГАРГААД ТҮЙ МАЙ ЛАЛАРАА ЖУУЛЧНЫ БААЗАА БАЙГУУЛЖ ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРГЭХЭД ТА НАР МУУ ТӨРИЙН БӨӨСНҮҮД ХААНА БАЙСАН ЮМ МӨРӨӨРӨӨ АМЬДРАХ ГЭЖ АЛАЛДААД ЯВЖ БАЙХАД БИТГИй ГАЙ БОЛ АЛ ТӨМСӨГҮҮДЭЭ ГЭЖ БАЙГАА.ХАРИН Ч ААВУУДАД АРХИ ЭЭЖҮҮДЭД НЬ ВИНО ПИВО ХҮҮХДҮҮД НЬ ХЯТАД ЧИПС АХИУХАН БЭЛТГЭЭД ҮНЭЭ 5 ДАХИН НЭМ ГЭЖ БАЙНА ЛЭ ИЙМ Л БАЙНА БОДИТ ҮНЭН ПЯЗДАГУУДАА

Зочин
Зочин

Тэрэлж явсанаас Вьетнам явсан нь хямдхан шүү

Сарөн
Сарөн

Зун бол хагас бүтнээр өдөржингөө бөглөрдөг

Зуаа
Зуаа

Дуугаа дуулаа Батсүхээ

Холбоотой мэдээ

Back to top button