Нийгэм мэдээ
Зураач Ө.Эрдэнбулганы хөрөг зураг финалд шалгарлаа

Америкийн Хөрөг Зургийн Нийгэмлэг (Portrait Society of America) нь жил бүр зураачдын дунд уралдаан зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг. Энэхүү уралдаан нь хөрөг болон дүрслэх урлагийн чиглэлээр ажилладаг уран бүтээлчдэд өөрсдийн авьяас чадвараа олон нийтэд танилцуулах, мэргэжлийн түвшинд үнэлүүлэх боломжийг олгодгоороо онцлог юм.
Энэ жилийн хувьд тус тэмцээнд 1000 гаруй зураачид оролцжээ.
Тус уралдааны финалын шатанд Италийн Флоренцын Уран зургийн академид суралцаж буй зураач Ө.Эрдэнэбулганы хөрөг бүтээл шалгарчээ.Түүний бүтээл захиалгын бус хөрөг зураг ангилалд шилдэг 20 зургийн нэгээр шалгарсан байна.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе!