“Богд ууланд 200 буга бий, иргэд хэт ойртох, биед хүрэх нь өндөр эрсдэлтэй”

Нийгмийн сүлжээнд Богд ууланд босогүй хэвтэж байгаа бугын зураг, бичлэгийг иргэд “Богд уулын эзэн” гэх тодотголтойгоор нийтэлж, түгээсэн. Бид энэ талаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас асууж, тодрууллаа.
-“Богд уулын эзэн” нэртэй нийгмийн сүлжээд нийтлэгдсэн буга босохгүй байсан. Энэ талаар мэдээлэл байна уу?
-Албан ёсоор мэдээлэл ирээгүй байна. 11 дүгээр сард “Буга босохгүй байна” гэж дуудлага ирээд байгаль хамгаалагч, малын эмч нар очсон чинь хэвийн байсан учир хөөгөөд мод руу оруулсан. Тэр тохиолдлын бичлэг байж магадгүй. Ер нь Богд ууланд ойн гүндээ болон захаараа буга зөндөө бий. Хамгийн гол нь иргэд өөрсдөө дөхөж очиж талх боов өгөөд хүний гараас хоол идээд сурчиж гэх мэтээр өхөөрдөж зураг, бичлэг нийтэлдэг. Үнэндээ зэрлэг амьтантай ингэж ойртож байгаа нь маш том эрсдэл. Бид зэрлэг амьтны нутаг дэвсгэр дээгүүр аялж алхаж байгаа гэдгээ мэдэх ёстой.
Ялангуяа ороо хөөсөн үедээ ааш авир нь догширч мөргөнө. Тийм эрсдлийг хамгийн түрүүн тооцоолох хэрэгтэй. Бид анхааруулга тогтмол хүргэж байгаа.
-Нийтлэг алхаж салхилдаг газар элбэг үү, ер нь хэчнээн буга байдаг вэ?
-Улирлаасаа шалтгаална. Өдийд бол их үзэгдэнэ. Намар ороо хөөсөн үедээ, өвөл уулынхаа өдрөөр цас орж идэш хоол хэвтэр нь муудаад доошоо буугаад ирдэг. Хамгийн сүүлийн тооллогоор Богд уул орчим 200 гаруй буга тоологдсон.
-Хамгаалалтын захиргаа хэрхэн ажилладаг вэ, эдгээр амьтадтай...?
-Тооллого, судалгаа хийнэ.
Өвлийн улиралд амьтны тухайд хуулийн хүрээнд цагийн байдал хүндэрвэл биотехникийн арга буюу өвс, хужир, шүү тавьж өгдөг. Ингэхийн тулд байгаль хамгаалагчийн ажиглалт, судалгаа их хэрэг болно. Дээрээс нь иргэдийг аюулгүй байлгах талаас сэрэмжлүүлнэ. Шовх үзүүртэй хашаанд амьтан сүлбэгдэхээс сэргийлж иргэдэд заавар зөвлөмж өгдөг.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоол нэхээд юм уу дургүй нь хүрээд нэг сэжихэд нэвт сүлбэнэ шүү дээ. Хүүхэд шуухад ойртуулалтгүй. Эвэртээ өлгөөд алга болохыг хэн байг гэхэв.
БИ БУГЫН ЭВРЭЭР ОНГОН ХАЛЬСАА УРСАН ШҮҮ ОХИДУУДЫГ БҮҮ ОЙРТУУЛ ЗЭРЛЭГ Л АМЬТАН ШҮҮ ЯГ ЗУРАГ АВАХУУЛЖ БАЙТАЛ СҮЛБЭЦЭН АЛХАГЧ НАР УУЛНААС БУУЛГАЖ ӨГӨӨД ТҮРГЭНЭЭР ЭМНЭЛЭГТ ОЧСОН ЦАГДАА НАР ХЭН ХҮЧИНДСЭН ЧАМАЙГ ГЭЭД МУУ ЁРЛООД БАЙСАН БУГА ШҮҮ ДЭЭ