Нийгэм мэдээ

"Баялаг Ундраа"-гийн гадна талбайд хогийн машины ачаа шатжээ

Өчигдөр буюу 12 дугаар сарын 23-ны оройн 20.00 цагийн орчимд "Баялаг ундраа" худалдааны төвийн гадна гал гарсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар ОБЕГ-аас "Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хог тээврийн автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход худалдааны төвийн эзэмшлийн “Hyundai HD-170” загварын хог тээврийн ачааны автомашины тэвш дээрх хог шатаж байсныг ажиллаж унтраасан" гэх мэдээллийг өглөө.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button