Нийгэм мэдээ

Архангайн II сургуулийн захирал : Багшийг ёс зүйн хороогоор оруулж, арга хэмжээ авна

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш сурагчаа хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар тухайн сургуулийн захирлаас тодруулахад "Манай сургуулийн гуравдугаар ангийн багш М ангийнхаа хүүхдэд гар хүрч, багшийн ёс зүйн доголдол гаргасан бичлэг олон нийтийн сүлжээнд байршсан байсан. Энэ үйлдэлд холбогдох арга хэмжээг ёс зүйн хороогоор шийдэхээр яг одоо хуралдаж байна. Шийдвэр гармагц эргэж мэдээлэл өгнө" хэмээсэн юм.

Тус үйлдэлтэй холбоотой шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас мөн үргэлжлүүлж байгаа тухай мэдээллээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 24, 2024 18:14

Хөдөө орон нутагт тэр тусмаа Архангайд ар өврийн хаа-лгаар төрийн а-лбанд ажилд орох явда-л хавтгай. Тиймээс боловсролын гологдол, хүний шаарнууд төрд цугларч байгаа юм. Нийгмийн ялзр�##� эндээс эхтэй.

Холбоотой мэдээ

Back to top button