НИЙГЭМНийгэм мэдээ

Жолоочийн хариуцлагын даатгалын тарифыг нэмэх шийдвэрийг хүчингүй болголоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нэр бүхий иргэд, байгууллагаас жолоочийн даатгалын хураамжийн нэмэгдэлтэй холбоотой гомдол гаргасан. Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр гэх аргачлалыг Санхүүгийн зохицуулах хорооноос батлуулахаар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхэд Хууль зүй дотоод хэргийн яаманд 11 дүгээр сард ирүүлсэн байна. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос бүрдүүлэх ёстой материал дотор нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалтай нийцэхгүйгээр илрүүлсэн байна. Тус итгэлцүүрээр жолоочийн хариуцлагын хэмжээ эрс нэмэгдэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн хүнийг нас, хүйс, хөрөнгө чинээ, нийгмийн гарлаар нь ялгаварлахгүй гэх үндсэн зарчмыг зөрчсөн байна гэж бид дүгнэсэн. Учир нь нас насныхан өөр, өөр тарифаар даатгалд хамрагдахаар тусгасан байна. Тиймээс 2025 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд шийдвэр гаргаж, Жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүрийг баталсан Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр хэрэгжих бололцоогүй боллоо гэсэн үг" гэлээ.

Д.ЖАРГАЛМАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЭД ЭХЛЭХЭЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙНА, ЦУЦАЛЛАА Ч ГЭХ ШИГ АНХ САНАЛ АВАХАД НЬ СУДАЛЖ ҮЗДЭГГҮЙ ЮМ УУ. АЖЛАА МЭДДЭГГҮЙ ГЭДГЭЭ АЛХАМ ТУТАМДАА БАТАЛЖ БАЙДАГ МАТАРНУУД ЮМ АА

Иргэн
Иргэн

Даатгал нь хүртэл мөнгөний луйвар хийхээр яах болж байна аа? Түмээн!

зөв
зөв

Дэмжиж байна.

Зочин
Зочин

Хувийн компани муусайн гөлөгнүүд ингээд даварч бай бысдануудаа хохь чинь одоо миний хайрт нам засаг албан журмыг болиулаад сайн дураараа даатгуулдаг болчихоор гөлөгнүүд та нар турж үхнэ гэхдээ монголчууд өрөвч ард түмэн та нарт хоолныхоо үлдэгдлээс хаяж өгнөө амалж байна түй май ингээд даатгаарай та нар

Зочин
Зочин

ДОРЖХАНДЫН МӨНГӨ ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨ ИЙНХҮҮ БЫСДАГААРА ЭРГЭЛЭЭ ЭНЭНИЙ АРД МЭРЭГЖЛИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД БАЙГАА ШҮҮ ТАГНУУЛЫХАН ҮНЭНИЙГ ИЛЧЛЭЭЧЭЭ ХЭРЭГТНИЙГ НЬ ОЛЖ ОЛОН НИЙТЭД ЗАРЛААЧЭЭ

Back to top button