УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Жагсаалын үеэр бодох гурван зүйл: Засгийн газар огцрох нь шийдэл үү

Оны өмнө "Эрх чөлөөний эвсэл" намаас нэгдүгээр сарын 11 буюу энэ өдрийг "Засгийн газрын эсрэг жагсаал" болгон товлож байв. Тэр дагуу жагсаал яг одоо Сүхбаатарын талбай дээр, мөн Их тэнгэрийн аманд өрнөж байна.

Мөн оны өмнө агаарын бохирдлыг бууруулахыг шаардаж, иргэн Э.Ганжавхлан жагсаалд уриалсан ч төдийлөн газар аваагүй. Олон хүн цуглаагүй. Харин өнөөдөр цуглаж байна.

Монголчууд "Одоо болсон, хангалттай" хэмээн нэгдэж цуглан хэлэхийг хангалттай их хүссэн. "Авсан цалин хүрэлцэж, эх орондоо хангалуун, эрүүл аюулгүй амьдарч байна" гэж хэлэх монгол хүн цөөн. Тийм ч учраас монголчуудыг хэзээ, яаж өдөөхөөс бүх зүйл хамаардаг. Мөн монголчууд нэгдэж, жагсаж сурах ч шаардлагатай байгаа. Тэгж гэмээнэ ардчиллын үнэт зүйлийг хамгаалж, өөрсдийн эрхийг хамгаалж, төрийн эрх мэдэлтнүүдийн алба үүргийг суурь философиор нь ойлгуулах юм. Иймд жагсах нь, нэгдэх нь, эрх баригчдад тэвчээр барагдаж буй гэдгээ илэрхийлэх нь зөв бөгөөд чухал билээ.

Харин жагсахад учир бийг санах хэд хэдэн зүйл бий.

Хамгийн эхэнд, 2019 онд өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жагсагчдын шаардлагыг биелүүлж, "Би хариуцлага хүлээн Ерөнхий сайдаас огцоръё" гээд бууж байв. Дараа нь Л.Оюун-Эрдэнийг гаргаж, өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлдээ шуурхайлан орсон байдаг. Өөрөөр хэлбэл, дахин УИХ-ын сонгууль болохгүй л бол парламентад олонх нам өөрсдийн хүнээ л ахин тавина. Л.Оюун-Эрдэнэ намын дарга, өнөө цагийн улс төрийн дийлэнх хүчийг атгаж буйн хувьд Засгийн газар огцорсны дараах өрнөлийн талаас илүүг тэр хэдийнэ зурж чадна.

Хоёрт, манайх шиг газар зүйн онцлог байршилтай оронд барууны санхүүжилттэй жагсаал өдөөгдөх магадлал нэн арвин. Үүнийг "Өнгөт хувьсгал" гэж нэрлэдэг. Хийсгэлэн биш, түүхийн хуудаснаа дэлхийн олон орны жишээн дээр батлагдсан кейс бол энэ. Өнгөт хувьсгалын дараа төрийн эрхэнд улс орны язгуур эрх ашгийн үнэн төлөөлөл очдоггүй зүй тогтолтой. Өнөөдрийн жагсаалд Украины туг барьсан, "Өнгөт хувьсал хийе" гэж лоозон өлгөсөн хүмүүс үзэгдсэнийг тэмдэглэх нь зүй.

Гуравт, Засгийн газрын эхэлсэн ажил олон байна. Хамтарсан ЗГ үйл ажиллагааны хөтөлбөрөө баталж, давшингуй орсон. Харин олон жилийн улс төр, мөнгөний урхагтай Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох ажил Л.Оюун-Эрдэнийн үед сая хийгдэх гэж байна. Үүнийг дагаад дахиад л Ц.Элбэгдорж, MCS-ийн бүлэглэл сандралд орсон. Мөн Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчилж, чухам энэ асуудлаар ажиллаж эхэлснээс хойш жагсаал цуглааны салхи татсаныг онцлууштай. Түүнчлэн он гармагц Ц.Элбэгдоржийн үед ЕТГ-ын дарга асан, "Ачит ихт" ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагааныг саатуулсан байдаг. Үүнтэй давхцан жагсаал идэвхтэй зохион байгуулагдлаа. Түүнчлэн, Л.Оюун-Эрдэнэ "Жагсаалыг П.Цагаан болон түүний хүү санхүүжүүлж байгаа" гээд мэдэгдчихсэн билээ.

"Хэн зохион байгуулж байгаа нь хамаагүй, нэгдэн нийлж буй нь гол" гэдэг хамгийн үнэн. Гэхдээ шаардлага, ажил хэрэгч байдал чухал, зорилго оновчтой байх ёстой. Засгийн газар огцорсноор хожих хожил бидэнд үгүй юм. Юу ч нэг өдрийн дотор өөрчлөгдөхгүй. Мөн ажлаа мэдэж, дадаж яваа хүмүүст ачааг нь илүү хариуцлагатай үүрүүлэх агуулга бодитой тусах билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 11, 2025 22:48

Эгүүр чааваас засгаа авч үлдэх гээд гуйгаад байна даа

Иргэн
Иргэн
1 сар 12, 2025 12:44
Reply to  Зочин

Оронд нь тэгээд хэн засаг удирдах юм, арай олон сууд�##�тай бүх намууд засаг барьж байгаа, хэний явуулгаар хэний мөнгөөр жагса�##� хийгээд байгаа нь ойлгомжтой

Зочин
Зочин
1 сар 13, 2025 07:30
Reply to  Иргэн

Би ерөнхий сайд хийе .Популистуудаас ангижрах цаг болсон .кккккк

Зочин
Зочин
1 сар 12, 2025 02:18
Reply to  Зочин

Данх гөлөг Төвдийн гарз нохойн амнаас хаашаа ч хаза йхгүй бгаа учраас огцруулая аа !!!

Хүн
Хүн
1 сар 11, 2025 23:26

Дарангуйлагч данх Оюук 9 жил иргэдийг дарангуйллаа. Олон их наядын хулгайгаас өөрийг данх Оюук огт хийсэнгүй! Данхад тархи, чадвар, мэдлэг огт �##�га! Одоо яар�##�тай огцруулахгүй бол Монгол улс уланд туллаа, данх Оюук дэлхийн шившиг болсон Оросын колони болгох гэж зүтгэж байна! Яар�##�тай огцор данх Оюукаа!!! Иргэдийн амьдр�##� уланд туллаа! Хэт өндөр татвар, шахм�##� түлш гэх хорт барьц�##�дуулагчтай хорт утаагаар иргэдийг утаж �##�ж буй данх Оюук огцорч үз!

Зочин
Зочин
1 сар 11, 2025 23:41

2 жилийн өмнөх жагса�##� дээр Оюунэрдэнэ хамтдаа хулгайчдыгаа барьяа гэж байсан даа. 2 жил өнгөрлөө. Хэнийг барив. Жагса�##�ын ерөнхий үзэл санааг зүгээр 1 жижиг хэсгийнх агуулгаруу мушгих нь муухай шүү. Угаасаа тэр "no war"-ууд чинь хол явахгүй. Ард түмэн дэмжихгүй. Харин Оюунэрдэнийг огцруулая гэвэл дэмжинэ. Ард түмэн туйлдсандаа жагсаж байна гэдгийг ойлгох ёстой. Оюунэрдэнэ бол Өнөрөөгийн хэлдгээр "Худ бое" юм.

Ахмад хүн Зочин
Ахмад хүн Зочин
1 сар 12, 2025 08:00
Reply to  Зочин

Элбэгдоржийн шүүгч нар авилгын хэргүүдийг яаж замхруулж байгааг эхлээд харцгаа

0501
0501
1 сар 12, 2025 11:00

Erguu m#l mini elbegdorjdoo bish tanai hamaatan ah duus tarhinii turaaltanguud 20k awaad 1 shil arhi shaaj ulsaa hudaldsanaas iim asuudal bolood bna man an gehgui hunee olj songoson bol uchnuun zuw humuus baisan tanai tarhinii turaaluud tsusalsan arhia garaagui bhdaa songuulia ugsun bololtoi

Балт
Балт
1 сар 12, 2025 00:58

Харин одоо болсон АНархи хулгайч нарыг нухчин дарах боломж гарлаа хүзүүгүй хулгайчииг нэг мөр зүйл дуусгаж булах ёстой. Жагсагч нар яахав цөөхөн юм билээшдээ, ус шүршээд тараачхана...30 жил АНархи хулгайч нар улс орныг сарни�##�аа Жагаагиин хэлээр битгии хуц за. Нухчин дар.

Зочин
Зочин
1 сар 12, 2025 01:42

Нөгөө сэтгүүлчид нь хаачсан бэ бүгд ха�##�тын гэрээ хийсэн үү ха ха ха та нар шударга байлаа даа онигоо онигоо

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
1 сар 12, 2025 01:45

Засаг огцорч болно дараагийн засагыг
Ямар хүмүүсээр бүрдүүлэхээр эхлээд тунгаах
Товлох хэрэгтэй шдээ

0501
0501
1 сар 12, 2025 11:04

Tand sanaa onoo bna uu ehleed ogtsruulah ni hamgiin zuw asuudal shuu olon uls harah manaihaas yawtsgaag bid uursduu bolgoj l taarna dandaa belen yum harj deer doirgui boow umhsen ulsuud gerel harhaa bolison harhnuud bolson bna bid uursduu hicheewel tsaana chini gerel bna

Иргэн
Иргэн
1 сар 12, 2025 06:39

Бид үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй Харин юу ч хийхгүй ганц Элбэгдоржийг муу хэлдэг ЕС тай хариуцлага тооцох нь буруу юм уу Ард түмэн олон жил хүлээлээ юу ч өөрчлөгдсөнгүй.70,80 сая тонн нүүрс бараг 20.тн �##�т эрдэнэт оюутолгойн зэс бор өндрийн жонш төмрийн хүдэр гаргаж байсан түүх байхгүй.Тэгэхэд голомтийн баясг�##�ан цахилгаан станц бариад ашигл�##�танд оруулж байна.Эдгээрээс олж байгаа мөнгө хаана хэнд үйлчлээд байгаа юм бэ нийслэл нь цахилгааны хязгаарл�##�ттай зам нь битүү нийтийн тээвэр нь сайжраагүй мөртөө хүүхдээ цэцэрлэг сургуульд нь зөөх гэж авч байгаа унааных нь зардлыг олон дахин нэмж байгаа нь зөв юм уу

Зочин
Зочин
1 сар 12, 2025 07:29

Жагса�##�ыг нүүрсний хулгайч, авилгачид байсан давхрагаас зохион байгуулж байгаа гэж харагддаг. Мэдээж дийлэнх нь шудрага бус явд�##�тай тэмцэх зорилготой нийгмийн идэвхтэй хүмүүс байгаа ч 20 жил хошгируулж сурсан луйварчид сурсан мэхээрээ эцсийн үр дүнг өөртөө ашигтай эргүүлэх зорилготой.

Ахмад хүн Зочин
Ахмад хүн Зочин
1 сар 12, 2025 07:58

Засгийн газрыг огцруулаад юу ч дээрдэхгүй нь дэндүү ойлгомжтой. Нэгмөсөн 2028 онд дүнгээ тавьсан нь дээр дээ

0501
0501
1 сар 12, 2025 11:06

Uguidee denduu ert dungee tawiulsan ulsuudiig ahiad 3 jil garan tewchih bodoltoi bgaad bna bro taanuusiin mungu awj gargasan namhainariiin gai shuu dee

Зочин
Зочин
1 сар 12, 2025 08:06

Жагсагчид минь дээ та нар байгаа онохгүй байна, ЗГ-аар оролдож байхаар Дээд шүүхийн өмнө шударга ёсоо нэхэх хэрэгтэй. Утаа, татвараа УИХ, ЗГ-аас нэхэх нь зөв, авилгачдыг өөгшүүлдэг Дээд шүүх, прокурор, АТГ-аас ширүүхэн шаардааач

Зочин
Зочин
1 сар 12, 2025 09:02

ОГЦОР ОГЦОР

Зочин
Зочин
1 сар 12, 2025 09:37

Хүзүүгүй хүний хүмүүсийг засагт з�##�ах гээд байгаа юмуу хаашаа юм тэгвэл Эрдэнэтийн 49.ТТ гээд хамаг юмаа �##�дана байгаагаасаа ч доодохыг үгүйсгэх аргагүй одоогийн ЗГ тийм ч сайн ажиллахгүй л бна эднийг шахаж шаардах нь зүй. Огцроод ч дээрдэх юм үгүй .авилгач хулгайчдыг хамга�##�ж буй шүүх,засгийн буруу шийдвэрүүдтэй (Богд уулыг нүхлэх,үнийн өсөлт,татварууд гэх мэт) тэмцмээр байна

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа
1 сар 12, 2025 09:38

Зүгээр л огцрох!!! Хэрэгтэй...Оюун- эрдэнээс юу ч хараад нэмэргүй...бүх асууд�##� ойлгомжтой???

Биз
Биз
1 сар 12, 2025 09:50

Уулын буга хараад унсан морио голов гэдэг л болж байна даа. Жаахан төр нь жигдрээд ирэнгүүт л хэдэн нөхдүүд турхирах юм даа. Тийм л бэлэн төр аваад явах хүн байгаа юм бол шууд зарлаж байгаад тавьчих хэрэгтэй. Байхгүй бол чөдөр болж байхаар дэмжиж төлөвлөгөө төсөлөө өргөн бариад хэлэлцүүлэх хэрэгтэй. Ер нь яг татвар төлөгч нар жагсаж байна уу татвараас бултагч нар жагсаж байна уу сонин байна. Татвар төлөгч баялаг бүтээгч нар завгүй төсөл төлөвлөгөөгөө бариад завгүй л яваа даа хөөрхий. Төсөл бичхэд ямар хугацаа ордог болхыг үл мэдэгч нар шийдэл гарг�##�гаа ярихгүй, ганц мэддэг огцруулах гэдэг үг ярих юм. Ямар юм бүтээсэн ямар боловсролтонгууд байдаг юм болдоо

Д...
Д...
1 сар 12, 2025 10:41

ЗГ-ыг огцруулах хэрэгтэй. Ажлаа хийж чаддаг болтол нь мөнгөгүй болтол нь огцруулах хэрэгтэй

0501
0501
1 сар 12, 2025 10:57

Shiidel munuusuu mun baahan mungu awj sanalaa hudaldsan gainuudiin gawyaagaar eh oron chini l###r bolloo

Зочин
Зочин
1 сар 12, 2025 11:05

Зөв зөв

Болд
Болд
1 сар 12, 2025 11:12

Огцрох хэрэгтэй

Бат инженер
Бат инженер
1 сар 12, 2025 11:45

Монголд өнөө цагийн гол асууд�##� Посткоммунист үзэл баримтл�##�тай МАН-ыг тарааж хийсэн нүгэлийнх нь төлөө Гаагийн олон улсын шүүхэд өгөх явд�##�.

Зочин
Зочин
1 сар 12, 2025 12:29

Зайлшгүй их цэвэрлэгээ хийх хргтэй хулгайч гар дэндүү даварлаа иргэн төр 2.н зай асар иол боллоо!!!!!

Зочин
Зочин
1 сар 12, 2025 12:30

ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГ ХҮНД НЬ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨХ НЬ ХОРВООГЫН ЖАМ

999999
999999
1 сар 12, 2025 13:54

Гуц�##�гүй бай. Огцрох шийдэл байлгүй яахав. Чадахгүй ажил хийж чадахгүй хулгайч нарыг 1 жилийн дараа �######�уулдаг байх хэрэгтэй

Зочин Муфаса
Зочин Муфаса
1 сар 12, 2025 15:44

Муу хөлсний хулгайчуудыг Тянь Миний т�##�бай дээр болсон шиг газартай нь няц дарах ёстой байсан юм. Муу хулгайчуудаас болж зам хааснаас болж таяг тулсан өндөр настай хүн өвлийн хар хүйтэнд зам дагаад �##�хаж байлаа шүү өчигдөр.

Зочин
Зочин
1 сар 12, 2025 18:21

Utgagui zuil bichix yumdaa

Зочин
Зочин
1 сар 12, 2025 20:34

ЯМАРЧ ТОХИОЛДОЛД ЭЛБЭГДДОРЖ ХУЛГАЙЧЫН БҮЛЭГЛЭЛД ШИЙТГЭЛ ХАТУУГААС ХАТУУ ОНОГДУУЛАХ ЁСТОЙ

Иргэн
Иргэн
1 сар 13, 2025 00:30

Хүрэл сүх сайд байхдаа төрсөн эмэгтэй тактиктай байгааг хараад л би огцорно гээд огцорсонд оо түүнээс жагса�##� магса�##�аас болоогүй
Алс нь одоогын �##�банд очих гэж л сайдаа өгсөн дөө

oogii
oogii
1 сар 13, 2025 05:42

ogtsor

Хариулт хайсан асуулт
Хариулт хайсан асуулт
1 сар 13, 2025 07:18

Найман жил бага хугацаа биш ...Ажил хийж чадахгүй бол огцроод өгөөч ээ МАНгаруудаа

Зочин
Зочин
1 сар 13, 2025 07:22

Найман жил бага хугацаа биш шүү.Ажил хийж чадахгүй бол �######�аад өгөөч ээ .МАНгарууд аа

Зочин
Зочин
1 сар 13, 2025 07:28

Сүүлийн 8 жилд огт ажил хийсэнгүй .Ажил хийдэггүй бузрууд �######�аад өгөөч ээ

тогтох
тогтох
1 сар 13, 2025 09:28

Үймээн самуунд л хууччуул ури�##�аад байна даа байр сууриа хамга�##�ах гэсэн хүзүүгүй мэтийн гар хөл болж байхаар гараа хөдөлгөж ажил хийж амьдарлаа з�##�гуулаасай. Одоо з�##�ууёууд минь хэдэн төгрөгний төлөө өөрийн үзэл бодлын эсрэг хонь болж байхаа болих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button