Улс төрийн мэдээ

13.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо Нарансэвстэйн боомтын асуудлыг хэлэлцэнэ

Өмнө нь мэдээлж байсанчлан, УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо 13.00 цагаас хуралдах товтой байна. Өнөөдөр найман асуудал хэлэлцэхээр тогтсоны хамгийн эхэнд "Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх" асуудал туссан.

Энэ бол эрдэмтэн судлаачид, олон нийт нэгдэж 33 мянган гарын үсэг d.parliament платформд цуглуулснаар Нарансэвстэйн боомт нээх шийдвэрээ эргэн харахыг эрх баригчдад сануулсан явдал юм.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс "Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх" гэсэн заалтыг хасуулах агуулгаар d.parliament-д өргөдөл үүсгэсэн. 33 мянган иргэний гарын үсэг богино хугацаанд цугласан тул босгоо давж, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болоод байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн ахалсан 25 гишүүн бүхий Төрийн байгуулалтын байнгын хороо Алтайн өвөр говь, мазаалай, хавтгайн ирээдүйг дэнслэх гэж байна.

Бид байнгын хорооны хуралдааны үйл явцыг нэг дороос дамжуулж, үзүүлнэ.

Өмнөх линк:

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button