Нийгэм мэдээ

Зөрчил илэрсэн цэцэрлэгт камер суурилуулах мэдэгдэл хүргүүллээ

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дугаар цэцэрлэгийн удирдлагад хүүхдийн эрхийн зөрчил гаргахгүй байхад анхаарах, стандартын шаардлага хангасан камер суурилуулах, багш ажилтнуудад хууль эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажил, арга хэмжээ авах талаар тус тус мэдэгдэл хүргүүлжээ.

Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хороод болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль, журмыг хэрэгжүүлэх, ажилтан албан хаагчдад хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах мэдэгдэл өгсөн байна.

Тодруулбал, прокурорын байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 6-14-ний өдрүүдэд зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгуулахаар уг шийдвэрийг гаргасан байна.

Хуульд заасны дагуу прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэг хүлээдэг.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button