УЛС ТӨРУлс төрийн мэдээ
УИХ: Газрын тосны үйлдвэр барих нэмэлт санхүүжилтийг БНЭУ-ын банкнаас зээлэхийг дэмжлээ

УИХ-ын чуулган хуралдаж байна.
Хуралдааны эхэнд Засгийн газар ба БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ. Улмаар гишүүдийн олонхын саналаар дэмжиж, соёрхон батлав.
Тус зээлийн хэлэлцээрийг баталснаар, БНЭУ-тай хамтран хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэгдэл санхүүжилтийг тус улсын Экспорт-Импорт банкаас босгох юм.
Өнөөдрийн хуралдаанаар,
- “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал
- “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг тус тус хэлэлцэх юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.