Гадаад мэдээДЭЛХИЙ

Египетэд 5000 жилийн дараа толбот цөөвөр бүртгэгдлээ

Эрдэмтэд Египетийн зүүн өмнөд хэсэгт толботой гиена буюу толботой эрлийз (Crocuta crocuta) бүртгэгдсэн байна. Энэ нь 5000 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн анхны ийм тохиолдол болж буй талаар BBC Wildlife Magazine нийтэллээ.

2024 оны хоёрдугаар сарын сүүлчээр Судан улсын хилээс 30 км-ийн зайд, Эльбагийн тусгай хамгаалалттай бүс дэх Вади Яхмиб дахь нутгийн малчдын ямааг идсэн хэмээн иргэд толбот цөөврийг барьж, утгасан байна.

Улмаар 5000 гаруй жилийн дараа Египетээс толбот цөөвөр илрүүлж, баримтжуулаад байгаа судалгааны багын ахлагч, Египетийн Аль-Азхар их сургуулийн доктор Адбулла Наги агнасан толбот цөөврийн зургийг анх олж харжээ. Тэрбээр энэ талаар ярихдаа “Нотлох баримтыг хараад би үнэхээр гайхсан. Өөрөө харах хүртэл итгээгүй. Бид Египетээс толбот гиена олно гэж бодоогүй” гэжээ.

Зургийг BBC Wildlife Magazine

Учир нь Толботой гиена бол Сахарын цөлөөс өмнөх Африкийн янз бүрийн амьдрах орчинд ихэвчлэн харагддаг байсан. Тэд өдөрт 27 км хүртэл замыг туулж, ихэвчлэн хүний удирддаг малын нүүдлийг дагах шинжтэй байдаг бөгөөд Египетэд олон мянган жилийн турш харагдаагүй байсан юм. Тиймээс тэдний Египет рүү нүүдэллэсэн шалтгааныг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байж магадгүй гэж үзжээ. Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
DORJ
DORJ
1 сар 23, 2025 18:50

Олон мянган жил хэн тэрийг хайсан бэ.дураараа бурах юм аа

3очин
3очин
1 сар 26, 2025 07:17
Reply to  DORJ

Хийх ажилгүй өлөн би�####�а өө хайгаад бай.сайн хай..кк

Настан
Настан
1 сар 24, 2025 12:39

Орчуулгынхаа үг найруулгыг бод доо.Хүн удирддаг гэх шиг

3очин
3очин
1 сар 26, 2025 07:18
Reply to  Настан

За �######�аа.�##�каашаа

Настан
Настан
1 сар 24, 2025 12:41

Орчуулгынхаа үг найруулгыг бод доо.Хүн удирддаг гэх шиг

Back to top button