УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Бадарсанг Х.Нямбаатар хотын төслийн нэгж хариуцсан орлогчоороо ажиллуулна

Хураангуй

  • Х.Нямбаатар АН-аас хотын орлогч сонгон ажиллуулна.
  • Д.Бадарсанг АН-ын дарга Л.Гантөмөр зүтгүүлжээ.
  • Тэрбээр хотын төслийн нэгжийн удирдагч статусыг хариуцан ажиллана.

Дэлгэрэнгүй

2024 оны орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан хотын дарга Х.Нямбаатар ирх жилүүдэд дөрвөн орлогчтой ажиллахаар төлөвлөж, одоогоор гурвыг нь сонгоод байгаа юм. Үүнд,

  • Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг,
  • Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор А.Амартүвшинг,
  •  Засаг даргын Тамгын газрын даргаар Д.Амгаланг сонгоод байгаа юм.

Дээрх томилгоонууд дээр нэмж, АН-аас Д.Бадарсанг хотын төслийн нэгжийн удирдагч гэсэн статуст орлогчийн эрэмбээр ажиллуулахаар болжээ. Д.Бадарсан нь 2024 оны орон нутгийн сонгуулиар 16.7 мянган иргэний санал авч, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон.

Улс төрийн хүрээнд АН-ын дарга Л.Гантөмөрийн хүн гэсэн тодотголтой явдаг нэгэн юм. АН өнгөрөгч орон нутгийн сонгуулиар НИТХ-ын 45 суудлаас ердөө таван суудал авсны нэг нь Д.Бадарсан билээ. Тэрбээр 2016 оноос хойш НИТХ-д төлөөлөгчөөр сууж буй, хотын АН-ын даргад яригдсаар ирсэн нэгэн. Хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байх үед Сүхбаатарын дүүргийн засаг даргаар сонгогдож байв.

Өнөөгийн хотын дарга Х.Нямбаатарын хувьд АН-аас Өмнөговь аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон Р.Эрдэнэбүрэнтэй 20 минутын хот-Үндэсний хорооны даргынх нь хувиар хамтран ажиллаж буй. Д.Бадарсан Л.Гантөмөрийн дэмжлэгээр хотын даргын орлогч болсноор нийслэлийн удирдах шатанд хоёр АН-ын төлөөлөл албан ёсоор багтах юм.

Засгийн газрын тэргүүний зүгээс энэ 2025 онд хотын асуудалд түлхүү анхааран ажиллана гэдгээ онцлоод буй. Улмаар хотоос нэн чухал ажлуудаа эрэмбэлэхдээ метро барих тэргүүтэй бүтэн байгуулалтын төслүүдээ эхний ээлжид жагсаахаа мэдэгдсэн юм.

Мөнхүү хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн хугацаанд БНХАУ тэргүүтэй гадны орнуудаар явж, ирэх жилүүдэд Улаанбаатар хотод өрнөх томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, хамтран ажиллах саналыг тавьсан. Тэгэхээр Д.Бадарсангийн хариуцах төслийн нэгжийн удирдагчийн статус нь хотын даргын хувьд нэн чухал бөгөөд баг болон нэгдэж ажиллах шаардлагатай албан тушаалуудынх нь нэг болж таарах юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2025 10:22

За яршигоо. Ингэх юм бол сонгужль хийж МАН ялсаны хэрэг юу байгаа юм

Зочин
Зочин
1 сар 24, 2025 10:24

Нямбаатар эхлээд дажгүй лидер байсаан. Харин одоо ард түмнийхээ эсрэг тэмцэгч дарангуйлагч болсон. Ирэх жилүүдэд ард түмэн харин түүний эсрэг тэмцэж унагах болно.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 10:27

Нямбаа үнэмлэхүй ялчихаад орлогчоо өөрөө мэдээд томилох ч эрхгүй баахан шахаасны гаруудтай болчихсон уу

Зочин
Зочин
1 сар 24, 2025 10:42

Жeндeрийн мэдрэмжгүй юм бэ. Орлогчид нь гэж баахан парлайсан хар юмнуудын цуглуулга

Зочин
Зочин
1 сар 24, 2025 10:43

Eр нь өөрийнхөө хүмүүсийг хэнээс ч айхгүй шууд тавьж чаддаг ганц хүн Сумьяабазар л байсан юм биш үү

Zochin
Zochin
1 сар 24, 2025 14:38

Uuriiguu Chinges geed bodson yum bishvv 4 nohootoi

hhh
hhh
1 сар 24, 2025 15:08

Нямбаатар чадахгүй болоод гуйсан уу. ард АН нэр сэвтгэх бий

Зочин
Зочин
1 сар 24, 2025 16:28

Ха ха нам дагасан өлөн хулгайчууд үнэнхүү даам гэж. Арчаагүй цайрсан луйварчид төрд шург�##�сан улс орон ч

Холбоотой мэдээ

Back to top button