УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТББХ: Шинэ Зуунмод хотын хуулийн өөрчлөлтийг шууд анхны хэлэлцүүлгээр эцэслэн батлана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.01.24/ хуралдаанаар, Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үүний дараа байнгын хороо шууд хуралдахад нэг ч гишүүн санал гаргаагүй, зүйл заалт бүрээр нь дэмжсэн. Иймд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар горимын санал гаргаж, "Нэгэнт бүх гишүүд нэг саналтай байгаа учраас энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя" гэлээ.

Б.Баярбаатар гишүүний гаргасан энэ горимын саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны нийт бүрэлдэхүүн дэмжив.

Ингэснээр, Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шууд АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР НЬ эцэслэн батлахаар боллоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button