Өвлийн морин уралдааныг сэргээх сонирхол АН-аас уу, ХҮН намаас уу

Өвлийн морин уралдааныг сэргээх асуудалд ер нь Засгийн газар тохирчихсон, ойлголцчихсон байх магадлал өндөр байна. Адаглаад зохион байгуулалттай нь ил тод харагдаж байна.
Нийгмийн томоохон сэдэв, хэлэлцүүлгүүдэд өөрсдийн сошиал хаягаар бичиж, жиргэж оролцдог хүмүүс идэвхэжжээ. Тэд ямар нэгэн байдлаар өвлийн морин уралдаанд хүүхдийн эрх зөрчигддөг гэсэн сэдвийг төөрүүлэх, сөрж дуугарч буй УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг өмссөн зүүснээр нь ч хамаагүй доромжилж харлуулах зорилготой нь ажиглагдаж эхлэв.
Нөгөөтээгүүр, энэ асуудлыг маргааш Засгийн газраар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Ийм хурдтай авч хэлэлцэж байгаагаас үзвэл ямар нэг чиг байгаа бололтой.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын хэлсэнчлэн, уяачид улстөрчдөд хандаж “Сонгуульд ялъя гэвэл өвлийн морин уралдааныг сэргээ” гэж хэлдэг гэх. Ер нь уяач, бизнесмэн, улстөрчдийн бүлэглэл гэж бий. Уяачдын холбоо Төрийн ордонд хуралддаг болтлоо томорсон.
Хамгийн гол нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед өвлийн морин уралдаанд унаач хүүхэд оролцуулахыг хориглосон, энэ өөрөө олон улсын шүүхээр ч шийдэгдсэн асуудал юм. Үүнээс өв соёл, уламжлал ярьж ухрах сонирхол, эрх ашгийн гол цэг хаана байна вэ.
Урьдчилж тохирсон, зохион байгуулалтад орсон гэмээр акц ажиглагдаж буйн цаана, өвлийн морин уралдааныг сэргээнэ, сэргээхдээ ямар нэгэн онцлог зохицуулалттайгаар сэргээх үү гэсэн таамаглал дэвшүүлээд эхэлжээ.
Үүний учиг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар тайлагдах нь. Тэд ямар хүрээнд асуудлыг авч хэлэлцэх вэ.
Засгийн газарт гурван нам хамтарч орсон. Тэр ч утгаар, яг МАН-ын Л.Оюун-Эрдэнийн хүсээгүй зарим агуулга АН-аас, ХҮН намаас орж ирж тусах хандлага ажиглагдаад удаж байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагийн хувьд нүүр хуудастаа өвлийн морин уралдааныг сэргээх нь буруу гэсэн агуулгаар бичвэр нийтэлсэн. Үүнээс үзэхэд АН юм уу ХҮН намын ашиг сонирхол энд үйлчилж байх магадлал ч өндөр юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээж МАН бүхнийг шийднэ ш дээ.
Дэглэлт нь ч МАН л байна билээ
ХҮН намд МОРЬ мэддэг гар нэг ч байхгүй. Гөлөг төөрүүлнэ гэдэг шиг юм бичих юм. МИЕЭ морины холбооны хурал удирдаж АЖНАЙгийн нүүрсчин ТЭРГҮҮН болсон. ЕС-ийг шантаажлах ээлжит жүжиг. Засгийн хурлаар хэлэлцэх асуудал хэзээ ийм хурдан болсон юм бол.Өвөл морь уралдуулах хэнд хэрэгтэй, хэн морь, Улаан залаатай малгай, алдар цол авдаг билээ. Тэдний л эрх ашиг, тэнэг гэж ард түмнийг бүү бас.
Бие биенээ харааж зүхээд яахав дээ ! З сарын 1-нээс хойш уралдаж болно гээд л шийдчихвэл болно ш дээ !
газар хөлдүү байхад морь хальтирна, хүүхэд ойчвол хөлдүү газар чулуу л гэсэн үг, морь уралдуулагчид Дамбын Хишгээ нарын рецидив гэмт хэрэгтнүүд олонхи болчихсон их танхайрч байгаа Засгийн газрын гишүүдийг мэдээж айлгаж дарамталж чадна
Тийм тийм, 1,2 сард бол болхгүй ээ болохгүй, юу гэсэн үг вэ ? Харин З-р сараас бол дулаарчихдаг ш дээ,болол гүй яахав !
АН ш дээ...морьтой атаманууд нь гишүүдээ дарамтлаад л бж байгаашд