УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан: Хаврын морин уралдааныг III сарын 1-нээс хойш хийж болно, унаач хүүхдийн нас 12-оос дээш байх ёстой

Засгийн газар хуралдаж, хаврын морин уралдаан зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг нээж өглөө.

"Аймаг, сумдын удирдах байгууллага бүх төрлийн урлаг, спорт, соёлын арга хэмжээг өөрөө мэдэж зохион байгуулах эрхтэй боллоо" гэсэн нэрээр өнөөдрийн шийдвэрийг танилцуулж байна. Гэхдээ ингэснээр, маргаан дагуулаад буй хаврын морин уралдаан зохион байгуулахад Засгийн газар оролцохгүй, аймаг орон нутаг өөрсдөө мэдэж хийх боломж бүрдчихэж байгаа юм.

Энэ талаар ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан "Ингэснээр өмнө нь баталсан Засгийн газрын 57-р тогтоол дахь хугацаанд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болж байна.

2019 онд уг тогтоол гарсан. Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд морин уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.

Одоо хугацааг Засгийн газар тогтоохгүй, аймаг орон нутаг өөрсдөө мэднэ гэсэн үг.

Мэдээж хүүхдийн эрх хамгийн түрүүнд хангагдах ёстой.

Морин спорт, уяачдын холбоотой уулзсан. Хаврын морин уралдааныг нээвэл 1, 2-р сард огт хийж болохгүй. Хийвэл эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэе.

Хэдийгээр орон нутаг өөрөө шийднэ гэж байгаа ч хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нээс хойш хийж болно гэдэг зөвлөмж хүргүүлнэ.

Гуравдугаарт, одоо хурдан морь унах нас ес байгаа. Одоо заавал 12-оос дээш нас байх ёстой.

Мөн аюулгүй байдлыг хангах, хувцас хэрэглэлийн стандартыг сайжруулах чиглэл өгч байна.

Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хооронд морь уралдахыг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж үздэг. Харин бусад үед болохоор тэвчишгүй хөдөлмөр биш гэдэг. Энэ бол дабль стандарт. Тэвчишгүй хөдөлмөр юм бол Үндэсний их баяр наадмаар ч морь унуулахыг нь хориглох хэрэгтэй.

Энэ бүгд Засгийн газраас хүргүүэлх зөвлөмж юм.

Би өөрөө ч малын захад өсөж, хурдан морь унаж байсан. Цаашид тэгвэл хаврын морин уралдаан хятадын соёл болох уу. Бид өв соёлыг тээгч ард түмэн. Иймд хүссэн хүсээгүй "Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хооронд морь уралдуулахыг хориглоно" гэсэн заалтыг хүчингүй болгож байна.

Хэдийгээр аймаг орон нутаг өөрсдөө шийдэх ч уралдаан бүхэн зохион байгуулалттай, бүр эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг л болъё" гэж ярилаа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За тэгмээрсэн дээ

Холбоотой мэдээ

Back to top button