"Цагаан сар, наадам амралтын өдөр таарвал ажлын өдөрт шилжүүлж амраах хуулийг өргөн барина"
Засгийн газар хуралдаж, шийдвэрээ танилцууллаа.
Үүгээр, Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна.
Ингэснээр Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өдрүүд амралтын өдөр таарвал, ажлын өдөрт шилжүүлэн амраах өөрчлөлт орж байгаа аж.
Энэ талаар ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан "Хаврын чуулганаар энэ хуулийг баталбал 2025 оны наадмаар, ирэх цагаан сараар хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.
Хоёрт, зуны цагийн хуваарьт шилжих асуудлыг хэлэлцлээ. 1960 оноос хойш зуны цагийн хуваарьт шилждэг байгаад 2017 оноос больсон. Дэлхийн 70 гаруй орон ингэж зохицуулдаг. Зуны цагийн хуваарь эдийн засагт нэмэртэй. Хоёрт, гэртээ цаг зориулахад ч эерэг нөлөөтэй. Иймд дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос аравдугаар сарын эхний долоо хоног хүртэл зуны цагийн хуваарьт шилждэг байх асуудлыг танилцуулсан.. Өнөөдөр асуудал шийдээгүй, ирэх долоо хоногт дахин танилцуулна" гэлээ.
Хуулийг батлаагүй байгаа тул энэ жилийн Цагаан сараар хуучин зохицуулалтаар амрах юм байна. Харин ээлжит бус чуулган зарлах эсэхийг мэдэхгүй гэж хариуллаа.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЙМ ЭРГҮҮ ТЭНЭГ МАЛААСАА ДОЛООН ДОР ШИЙДВЭР ГАРГАГЧ НАР БАС БАЙДАГАА ҮҮНИЙХЭЭ ОРОНД ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ ХОРИГЛОЁ УЯАЧДЫН ӨВӨЛ ХАВРААР МОРЬ УРАЛДУУЛЖ ХҮҮХДИЙН АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭР НААДДАГ ЭНЭ ЗЭРЛЭГ ЗУГААГ ЗОГСООЁ ГЭЖ ХУРАЛДААЧ.ЮУН ЦАГААН САРЫН АМРАЛТЫГ СУНГАХ ЕРӨН БОЛ ЦАГААН САРАА ХИЙХГҮЙ ГЭЖ ТОГТООЛ ГАРГААЧ ХӨГШЧҮҮДИЙН ГАНЦ ХАЛТУУРЫН СИЗОН ЮМ ШҮҮ ДЭЭ УУГ НЬ БОЛ.