Чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзана
УИХ-ын намрын чуулган өнгөрсөн баасан гарагт /2024.01.24/ өндөрлөсөн. Харин чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзах юм байна.
Энэ талаар өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнах үеэр УИХ-ын гишүүн С.Зулпхар хэлэв.
Тэрбээр “Чуулган завсарласан үед гишүүд тойрогтоо ажиллах, салбарын төлөөллүүд, иргэдтэй уулзах, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг зохион байгуулалтын ажил хийнэ. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг бэхжүүлэх зорилтыг тусгасан. Энэ дагуу байнгын хороод, ажлын хэсгүүд, гишүүд төлөвлөгөөнд тусгасны дагуу ажиллаж байна” гэсэн юм.
Д.ЖАРГАЛМАА




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.